Нүүр хуудас Үйл явдал ба зарХөвсгөлд болох “Хөх сувд” мөсний баярын тов зарлагдлаа

Хөвсгөлд болох “Хөх сувд” мөсний баярын тов зарлагдлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын өвлийн аялал жуулчлалын хамгийн томоохон арга хэмжээний нэг болох “Хөх сувд” мөсний баяр 2026 оны 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулагдахаар боллоо.

Монголын өвлийн аялал жуулчлалын нүүр царай

“Хөх сувд” мөсний баяр жил бүр уламжлал болон зохиогддог бөгөөд дотоод, гадаадын 20 мянга гаруй жуулчин, иргэдийг татдаг Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн онцлох арга хэмжээний нэг юм.

Энэхүү баяр нь Хөвсгөл нуурын өвлийн үзэсгэлэнг сурталчлах, байгаль хамгааллыг уриалах зорилготойгоор 2000 онд анх зохион байгуулагдсан.

“Хөх сувд”-ын түүх

Мөсний баярыг анх Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчид болох Д.Лхагвацогт болон Ж.Төмөрсүх нар санаачилж, “Сантын өвөр” хэмээх газар арван чаргатай морины уралдаан зохион байгуулж эхэлжээ.
2001 оноос эхлэн арга хэмжээний цар хүрээ тэлж, өнөөг хүртэл Хөвсгөл нуурын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний брэнд арга хэмжээ болон өргөжсөн байна.

Баярын үеэр болох арга хэмжээ

“Хөх сувд” мөсний баярын үеэр уламжлал болсон олон сонирхолтой тэмцээн, үзүүлбэрүүд болдог бөгөөд үүнд:

  • Мөсөн шагайн тэмцээн
  • Унадаг дугуй, тэшүүрийн уралдаан
  • Мото спортын үзүүлэх тоглолт
  • Нохой чарганы уралдаан
  • Олс таталт, буухиа тэмцээн
  • “Аав, ээж, би” гэр бүлийн тэмцээн
  • Тахтай хатирч морьдын уралдаан
  • Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт
  • Бөөгийн тахилга, зан үйл
    зэрэг уламжлалт болон орчин үеийн хөтөлбөрүүд багтдаг.

Гадаадын жуулчдын сонирхлыг татсан баяр

Сүүлийн жилүүдэд “Хөх сувд”-д Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг орноос олон зочид, төлөөлөгчид ирж оролцдог болж, Хөвсгөл нутгийн өвлийн соёл, байгаль, уламжлалын өвөрмөц өнгө төрхийг дэлхийд сурталчилж байна.

7606daef4382b09003a476b0cedf80ea

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх