Нүүр хуудас Кино“How to Train Your Dragon” амжилттай нээлт хийж, дэлхий даяар $198 сая ам.долларын орлого оллоо

“How to Train Your Dragon” амжилттай нээлт хийж, дэлхий даяар $198 сая ам.долларын орлого оллоо

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Universal Pictures студийн 2010 оны алдарт хүүхэлдэйн киноны амьд дүрст хувилбар болох How to Train Your Dragon (Миний лууг хэрхэн сургах вэ) нь АНУ-д 84 сая ам.доллар, дэлхий даяар нийт 198 сая ам.долларын нээлтийн амжилттайгаар Box Office-ийн оргилд гарлаа. Тус киноны олон улсын орлого $114.1 саяд хүрсэн бөгөөд Мексик ($14 сая), Их Британи ($11.4 сая), Хятад ($11.2 сая) зэрэг зах зээлд онцгой амжилт үзүүлжээ.

Кино үзэгчдээс “A” CinemaScore үнэлгээ, Rotten Tomatoes дээр 98 хувийн ховор өндөр рейтинг авч, өмнөх хүүхэлдэйн хувилбар дээр өссөн Gen Z үеийнхний дунд хүчтэй хүлээлт үүсгэснээр энэ амжилт баталгаажжээ. Friday-to-Saturday орлогын өсөлтөөр 2025 оны дээд амжилтыг тогтоосон байна. Universal-ийн эзэмшилд орсон DreamWorks Animation анх удаа амьд дүрст хувилбар бүтээж буй нь энэ бөгөөд 2027 онд үргэлжлэл гарахаар товлогдоод байна.

Киноны найруулагчаар франчайзыг эхлүүлсэн Dean DeBlois өөрөө ажилласан. Mason Thames нь Викинг хүү Hiccup-ын дүрд, Gerard Butler аавын дүрд тогложээ. 150 сая ам.долларын төсөвтэй бүтээл ийнхүү цувралын хамгийн амжилттай нээлтээр тодорч, 2019 оны “The Hidden World” ($55 сая)-ийн эхний долоо хоногийн орлогыг давсан байна.

Харин гурван долоо хоног дараалан зах зээлийг тэргүүлж байсан Disney-ийн Lilo & Stitch кино хоёрдугаар байранд орж, АНУ-д $15.5 сая, олон улсад $31.1 сая нэмж олсон байна. Ингэснээр тус киноны нийт орлого $858.4 саяд хүрч, энэ оны Minecraft Movie-ийн ($950 сая) дараа хоёрт жагсаж байна.

Гуравдугаар байрт Celine Song-ийн романтик драма Materialists орж, $12 саяын орлогоор A24 студийн бүх цаг үеийн гурав дахь том нээлт болж чаджээ. Dakota Johnson, Chris Evans, Pedro Pascal нарын тоглосон энэхүү кино нь эерэг шүүмж хүлээж авсан ч үзэгчдийн зүгээс B- CinemaScore, 70 хувийн Rotten Tomatoes үнэлгээ авсан байна. Гэсэн ч A24 студи урт хугацааны амжилтад итгэлтэй хэвээр байгаа юм.

Mission: Impossible — The Final Reckoning кино Imax дэлгэцээ “Dragon”-д алдсан ч дөрөвдэх долоо хоногтоо $10.3 саяыг олж, дотоодын орлогоо $166.3 сая, дэлхийн хэмжээнд $506.8 саяд хүргэв.

Харин John Wick киноны спин-офф Ballerina хоёр дахь долоо хоногтоо 62 хувиар унаж, $9.4 саяын орлого цуглуулсан байна. Ana de Armas тоглосон уг киноны нийт орлого 10 хоногт $91.5 сая хүрсэн ч $90 саяын төсөвтэй харьцуулахад дотоодын зах зээлд амжилт багатай байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.