Нүүр хуудас Үйл явдал ба зар“Хурд” хамтлаг “Бүсгүй” амьд хөгжмийн тоглолтоор зуныг угтана

“Хурд” хамтлаг “Бүсгүй” амьд хөгжмийн тоглолтоор зуныг угтана

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монголын рок хөгжмийн домогт “Хурд” хамтлаг ирэх зургадугаар сарын 21-ний өдөр “Бүсгүй” нэртэй амьд хөгжмийн тоглолтоо Socialpay паркд зохион байгуулахаар боллоо. Энэхүү тоглолтод тэдний үе үеийн хит дуунууд амьд хөгжимтэйгээр эгшиглэх бөгөөд хөгжмийн баяр 18:00 цагаас эхлэн 23:30 цаг хүртэл үргэлжлэх юм.

“Зун ч боллоо, тэнд болзъё” хэмээн “Хурд” хамтлагийн гишүүд фенүүдээ урьж, энэ зуны хамгийн сэтгэл догдлуулам хөгжмийн үдэшлэгт хамтдаа байхад уриалж байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй:

  • Тоглолтын нэр: “ХУРД – БҮСГҮЙ”
  • Огноо: 2025 оны 6-р сарын 21
  • Цаг: 18:00 – 23:30
  • Байршил: Socialpay Park
  • Холбоо барих: 9913-9933, 9095-6666
  • Цахим тасалбар: ticket.mn/event/2630
  • Биет тасалбар худалдаалах цэгүүд:
    • Спортын төв ордны урд, Хаан банктай байрны 5 давхар (Ticket.mn оффис)
    • Shangri-La Mall B1 давхар дахь M Trip
    • Emart-ийн 4 салбарын хэрэглэгчийн үйлчилгээний төв

Энэ зун “Хурд”-ын дуунд уусаж, амьд хөгжмийн ид шидийг мэдрэхийг хүсвэл энэ бол таны алдах эрхгүй боломж.

You may also like

Сэтгэгдэл үлдээх