Эх үрсийн баяр хаяанд иржээ. Энэхүү баярт өдөрт зориулан эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн төсөөлөл, мэдрэхүйг хөгжүүлэх, дурсамж бүтээх хамгийн сонирхолтой, сэтгэл хөдөлгөм үзвэрүүдийг хүргэж байна.
1. “Арслан хүлэгт баатар” – адал явдалт хүүхдийн жүжиг

Ухаалаг, зоригтой хүүгийн адал явдал, Рах мангас, үзэсгэлэнт гүнжийн өгүүлэмжтэй энэхүү жүжиг нь хүүхдүүдийг зөв бурууг ялгаж сурах, ёс суртахууны ойлголтыг гүнзгийрүүлэхэд чиглэнэ. Хүүхдүүдийг гайхамшигт аялалд хөтлөх энэхүү бүтээл танай гэр бүлийн мартагдашгүй дурсамжийн нэг болох болно.
- Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр
- Хэзээ: 2025.06.01
- Тасалбарын үнэ: 15,000₮
2. “Электрон жаалын гайхамшигт аялал” – орчин үеийн агаарын цирк

Бяцхан жүжигчид тэнгэрт дүүлэн, төрөл бүрийн агаарын үзүүлбэрээр үзэгчдийг гайхшруулна. Орчин үеийн гэрэлтүүлэг, дууны эффект, шинэ технологиор баяжсан уг цирк нь хүүхдийн төсөөллийг хөгжүүлэх гайхалтай боломж юм.
- Хаана: Тусгаар тогтнолын ордон
- Хэзээ: 2025.06.01
- Тасалбарын үнэ: 39,000₮
3. “Cinemato” – танин мэдэхүйн хөгжмийн тоглолт

Disney, Studio Ghibli, DreamWorks-ийн сэтгэл хөдөлгөм аялгууг амьд оркестрын хөгжимтэй хослуулан, хүүхэд ба эцэг эхийн хамтдаа мэдрэх мэдрэмж, төсөөллийн гайхамшгийг нээж өгнө. Энэ бол хамтдаа дурсамж бүтээх нэгэн онцгой боломж.
- Хаана: The Corporate Hotel and Convention Centre
- Хэзээ: 2025.06.01
- Тасалбарын үнэ: 40,000–60,000₮
4. Games Show – тоглоом, дүрүүдтэй ид шидийн аялал

Z’terrace-д зохион байгуулагдах энэ үзвэрт тоглоомын болон дэлгэцийн алдартай дүрүүдтэй уулзаж, хүүхдүүд ид шидийн ертөнцөөр аялна. Майханд хамтдаа хөгжилдөж, гэр бүлийн дурсамжийг бүтээх төгс сонголт юм.
- Хаана: Зайсан Хилл
- Хэзээ: 2025.06.01
- Тасалбарын үнэ: 499,000₮
5. WONDERLAND KIDS FESTIVAL-2025 – Монголын хамгийн том хүүхдийн наадам

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Скай Ресортод зохион байгуулагдах энэхүү томоохон наадам нь хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт тоглоом, хөтөлбөрүүд, уран бүтээл, үзүүлбэр зэргийг нэг дор цуглуулсан хамгийн өргөн хүрээтэй арга хэмжээ байх болно.
- Хаана: Скай ресорт амралт зугаалгын цогцолбор
- Хэзээ: 2025.06.01
- Тасалбарын үнэ: 59,000₮ (нэг өдөр)
1 comment
Ямар гоё арга хэмжээнүүд вэ! Хүүхдүүд үнэхээр баярлах нь ээ