Монгол уран бүтээл дэлхийн тайзнаа амжилт гаргалаа
“Хувьсал” продакшны дэлгэцийн найм дахь уран бүтээл болох “Хувь заяа” уран сайхны кино АНУ-ын Сан Диего хотноо болсон 24 дэх удаагийн олон улсын кино наадамд оролцож, шилдэг бүтээлээр шалгарчээ.
Тус наадам 2025 оны аравдугаар сарын 15–19-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд 29 орны уран бүтээлчид өрсөлдсөн дэлхийн хэмжээний фестиваль юм.
Киноны агуулга ба уран бүтээлчид
“Хувь заяа” киноны зураг авалтыг 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутагт хийсэн бөгөөд уг бүтээл нь “Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг” гэсэн санааг илэрхийлжээ.
Киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажилласан бол гол дүрүүдэд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин У.Уранчимэг, залуу жүжигчин У.Нар, харин туслах дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тогложээ.