Нүүр хуудас Уран сайханИлон Маск Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлэв

Илон Маск Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дахин тэргүүлэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг АНУ-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг энэ жил ч “Tesla”, “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск тэргүүллээ. Ингэснээр тэрбээр дөрөв дэх удаагаа дараалан жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна.

Илон Маск – Дээд амжилт

  • Нийт хөрөнгө: 428 тэрбум ам.доллар
  • Өсөлт: Өнгөрсөн оныхоос 184 тэрбум ам.доллараар нэмэгдэв
  • Гол шалтгаан: “Tesla”-гийн хувьцааны үнэ 56 хувиар өссөн

Ингэснээр Маск нийт хөрөнгө нь 400 тэрбум ам.доллар давсан АНУ-ын анхны хүн болж түүхэнд үлджээ.

Дараагийн байр эзлэгчид

  1. Ларри Эллисон – “Oracle”-ийн хамтран үүсгэн байгуулагч, Зөвлөлийн дарга
    • Хөрөнгө: 276 тэрбум ам.доллар
    • Өсөлт: “Oracle”-ийн хувьцаа 60% өссөнөөр хөрөнгө нь 101 тэрбум ам.доллараар нэмэгджээ.
  2. Марк Цукерберг – “Meta”-гийн хамтран үүсгэн байгуулагч
    • Хөрөнгө: 253 тэрбум ам.доллар
    • Өсөлт: “Meta”-гийн хувьцаа оны эхнээс 42% өссөн
  3. Жефф Безос – “Amazon”-ийн үүсгэн байгуулагч
    • Хөрөнгө: 241 тэрбум ам.доллар
  4. Ларри Пейж – “Google”-ийн хамтран үүсгэн байгуулагч
    • Хөрөнгө: 179 тэрбум ам.доллар

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх