Монголын уран бүтээлчид болох жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын бүрэлдэхүүнтэй “Xermel crew” хамтлаг болон “F” студи хамтран бүтээсэн “In da House” инээдмийн, адал явдалт киноны гуравдугаар анги болох “In da House 3: in Korea” Өмнөд Солонгост нээлтээ хийлээ.
Энэхүү кино нь анх 2021 онд үзэгчдийн хүртээл болсон “In da House” киноны үргэлжлэл бөгөөд өмнөх ангиудад эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид гэмт бүлэглэлийг илрүүлэхээр цуйвангийн газар ажиллуулах зэрэг өнгөлөн далдлалтын үйл ажиллагаанд оролцож буй түүх өгүүлдэг. 2022 онд тэд “In da House: Come Back” киногоор уг түүхийг үргэлжлүүлсэн бол, энэ удаа “In da House 3: in Korea” киног БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн нь онцлог болж байна.
2025 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Монголын бүх кинотеатруудаар гарч эхэлсэн тус бүтээл өчигдөр буюу зургадугаар сарын 11-нд Өмнөд Солонгосын хамгийн том кинотеатруудын нэг болох “Starfield Coex” кино театрт албан ёсоор нээлтээ хийжээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус улсын youtuber, tiktoker, тамирчин, модель зэрэг нөлөө бүхий 400 инфлюнсер хүрэлцэн ирж киноны эхний үзвэрт оролцсон байна.
“In da House 3: in Korea” кино нь зургаадугаар сарын 27-ноос эхлэн Өмнөд Солонгосын “CGV”, “Megabox”, “Lotte Cinema” зэрэг бүх салбар кинотеатруудаар албан ёсоор гарч эхлэх юм.

2 комментария
Солонгос түүнийг хэрхэн хүлээж авах нь сонирхолтой байх болно
Зохиол нь урмыг хугалахгүй байх гэж найдаж байна