Нүүр хуудас Үйл явдал ба зарInner Circle баг The MongolZ-ийг 2:0-оор буулган авч, ESL Pro League Season 22-д дараагийн шат руу ахив

Inner Circle баг The MongolZ-ийг 2:0-оор буулган авч, ESL Pro League Season 22-д дараагийн шат руу ахив

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Шведийн нийслэл Стокгольм хотноо үргэлжилж буй ESL Pro League Season 22 тэмцээний хоёрдугаар шатны хоёрдугаар тойрогт Inner Circle баг Монголын шилдэг бүрэлдэхүүнтэй The MongolZ-ийг 2:0-оор буулгаж авлаа.

Тоглолт өндөр өрсөлдөөнтэй, хурдтай болсон бөгөөд Inner Circle багийн стратеги, багийн уялдаа илүү сайн байсныг тоглолтын үр дүн харуулсан юм.

  • Dust2: Inner Circle 13 – The MongolZ 9
  • Mirage: Inner Circle 13 – The MongolZ 11

Энэхүү ялалттайгаар Inner Circle 1-1 гэсэн үзүүлэлттэйгээр дараагийн шатны онооны төлөө өрсөлдөх эрхээ хадгалж байна. Харин The MongolZ баг хоёр дараалсан ялагдал хүлээснээр (HOTU-д 1:2, Inner Circle-д 0:2) тэмцээнээс гарах эрсдэлтэй нөхцөлд орлоо.

2025 10 06 10.36.26
2025 10 06 10.36.29

Монголын eSports-ийн нүүр царай болсон The MongolZ баг олон улсын тавцанд өрсөлдөхдөө албан ёсны ивээн тэтгэгч 1xBet-ийн тусламжтайгаар бэлтгэл, оролцоогоо бүрэн хангаж байна. 1xBet нь Монголын киберспортыг дэлхийн түвшинд хүргэх стратегийн дэмжлэг үзүүлж, багийн гишүүдийн олон улсын тоглолтод оролцох боломжийг бүрдүүлж өгчээ.

Дараагийн тоглолтууд

  • Inner Circle — 1-1 гэсэн үзүүлэлттэйгээр дараагийн шатны онооны төлөө тоглоно. Тэдний эсрэг баг ойрын өдрүүдэд тодорхой болно.
  • The MongolZ — 0-2 гэсэн байдалтайгаар амьд үлдэхийн төлөөх шийдвэрлэх тоглолтдоо хүч үзэх шаардлагатай болж байна.

ESL Pro League Season 22

Энэхүү нэр хүндтэй тэмцээн 2025 оны 9-р сарын 28-наас 10-р сарын 12-ны хооронд Стокгольм хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 24 баг өрсөлдөж, 400,000 ам.долларын шагналын сан бүхий уралдаан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх