BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie саяхан ELLE Korea сэтгүүлийн зураг авалтад оролцож, дараах ярилцлагад өдөр тутмын амьдрал, уран бүтээлийн тухай сэтгэлээ дэлгэжээ.
Jennie, “Намайг хамгийн тайвшруулдаг зүйл бол гэртээ тав тухтай хувцастайгаа удаан унтаж амраад, цонхоо нээгээд тэнгэр ширтэх тэр мөч. Энгийн хэрнээ дулаан мэдрэмж төрүүлдэг энэ агшин надад маш их таалагддаг” хэмээн хэлсэн байна.
Түүнчлэн Blackpink хамтлаг “Jump” нэртэй шинэ уран бүтээлээ цацаж, аялан тоглолтоо эхлүүлээд байгаа бөгөөд энэ талаар болон түүний бие даасан уран бүтээлтэй холбоотой сэдвүүдийг ч хөнджээ.
Jennie: “Ruby цомгоо бэлтгэж байх үедээ би маш их зүйл сурсан. Алдаа гаргаж, сорилттой нүүр тулсан ч энэ бүхнээсээ суралцаж чадсан. Гишүүд маань ч бас тус тусын замаар явж байгаад буцаж ирсэн. Тиймээс бид илүү ойлголцож, илүү эвсэг, төлөвшсөн баг болж чадсан. Ирээдүйн уран бүтээлүүд маань үүнийг илүү мэдрүүлнэ гэж бодож байна” хэмээн хуваалцжээ.
Мөн “Like Jennie” дууны талаар тэрээр ингэж ярив:
“Like Jennie дууны ‘Jennie’ гэдэг нь зүгээр л миний нэр. Гэхдээ энэ дууны гол санаа бол өөрийгөө хайрлах, өөрийнхөөрөө байхын үнэ цэнийг ойлгуулах явдал юм. Энэ дууг хэн ч өөрийн нэрээр дуулаад, өөртөө итгэх мэдрэмжийг олж авна гэж найдаж байна. Миний нэр энэ дууны хэсэгт орсон нь зүгээр л хувь хүний илэрхийлэл төдий.”
Jennie энэ дуугаа 2025 оны гуравдугаар сарын 17-нд олон нийтэд хүргэсэн ба цацагдсан даруйдаа дэлхий даяар тренд болж, YouTube платформ дээр 153 сая гаруй хандалтыг аваад байна.