Өнөөдөр буюу 5-р сарын 5-нд Сөүл Асан Эмнэлэгээс гаргасан мэдэгдэлд BTS хамтлагийн гишүүн Jin хүүхдийн баярыг тохиолдуулан эмнэлгийн хүүхдийн тасагт 100 сая воны хандив өгсөн тухай мэдээллээ. Энэ нь ойролцоогоор 260 сая төгрөг юм.
Jin-ийн хандив
Jin хандив өгөх шийдвэрээ хэрхэн гаргасан тухайгаа дараах үгээр илэрхийлсэн байна:
“Өвчтэй хүүхдүүдийг харах бүрт сэтгэл өвддөг. Тэд хурдан эдгэрч, баяр хөөртэй тоглож гүйгээсэй гэж хүссэндээ энэхүү жаахан хандивыг өргөхөөр шийдлээ.” Түүний хандив нь хүүхэд болон өсвөр насныхны эмчилгээ, эмнэлгийн орчныг сайжруулахад зориулагдах юм.
Jin-ийн анхны аялан тоглолт
Jin одоо анхны ганцаарчилсан фэн концертын аялан тоглолтод бэлтгэж байгаа бөгөөд #RUNSEOKJIN_EP.TOUR нэртэй энэхүү аялан тоглолт 6-р сарын 28-29-нд Солонгосын Гоянг хотод эхэлнэ. Тасалбар нь аль хэдийн зарагдсан байна.
Түүний аялал дараах хөтөлбөрөөр үргэлжилнэ:
- Солонгос: Гоянг
- Япон: Чиба, Осака
- АНУ: Анахайм, Даллас, Тампа, Ньюарк
- Их Британи: Лондон
- Нидерланд: Амстердам
Нийт 9 хотод 18 тоглолт хийхээр төлөвлөжээ.