K-content, K-food, K-beauty зэрэг Өмнөд Солонгосын бүтээгдэхүүнүүд дэлхий даяар нэр хүндээ улам өргөжүүлж буй энэ үед олон улсын компаниуд ч энэхүү давалгаанд идэвхтэй нэгдэхийг эрмэлзэж байна. Мэргэжилтнүүд үүнийг Солонгос болон гадаадын бизнесүүд зах зээлийн ноёрхолд өрсөлдөж буй шинэ үе шат хэмээн тодорхойлж, “K-wave 3.0” гэж нэрлэжээ.
Netflix-ийн хит анимейшн бүтээл «K-Pop Demon Hunters»-ийн «Golden» дуу АНУ-ын Billboard HOT 100 жагсаалтыг тэргүүлсэн байна. Гэсэн хэдий ч энэхүү кино нь АНУ дахь Японы Sony Pictures-ээр бүтээгдэж, АНУ-д Netflix-ээр түгсэн бол хөгжмийн бүтээлийг Америкийн Republic Records хариуцжээ.
Ингэснээр K-pop айдолуудын талаар өгүүлсэн, цэвэр Солонгос сэдэвтэй уран бүтээл ч ашгийнхаа дийлэнх хэсгийг АНУ болон Японы компаниудад өгсөн байна. Салбарын дотоод тооцоогоор «K-Pop Demon Hunters»-ийн үнэлгээ 1 их наяд воноос давсан гэжээ.
Салбарын нэг эх сурвалж “’K-Pop Demon Hunters’ нь K-content-ыг заавал солонгос найруулагч, солонгос жүжигчид бүтээж байж л жинхэнэ K-content гэж үздэг ойлголтыг эвдлээ. Одоо хэн ч K-content хийж чадна” хэмээн онцолжээ.