Нүүр хуудас УрлагК-поп ертөнцийн шинэ сенсаци — “Allday Project” хамтлагийн тэсрэлт

К-поп ертөнцийн шинэ сенсаци — “Allday Project” хамтлагийн тэсрэлт

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Сүүлийн жилүүдэд К-поп хөгжмийн зах зээлд эрэгтэй, эмэгтэй гишүүдээс бүрдсэн co-ed буюу холимог хамтлаг ховордсон нь шүтэн бишрэгчдийн сегмент, маркетингийн стратегитай холбоотой байлаа. Гэвч энэ хэв маягийг эвдэж, шинэ уур амьсгал оруулан гарч ирсэн нэгэн хамтлаг бол “Allday Project” юм.

Алдарт продюсер, “YG entertainment”-ийн хуучин уран бүтээлч Тэдди Пак өөрийн үүсгэн байгуулсан “The Black Label” агентлагийн хүрээнд энэхүү хамтлагийг 2025 оны зургаадугаар сарын 16-нд албан ёсоор танилцуулсан. Хамтлагийн дэбют дуу “Famous” цацагдсан даруйдаа Өмнөд Солонгосын хөгжмийн гол чартуудыг тэргүүлж, YouTube дээр нийт 16 сая гаруй хандалт авсан нь тэдний тэсрэлт ямар хүчтэй байсныг илтгэж байна.

“Allday Project” хамтлагийн бүрэлдэхүүнд олны анхаарлыг хамгийн их татаж буй гишүүдийн нэг бол Өмнөд Солонгосын томоохон бизнесийн бүлэглэлийн нэг “Shinsegae” группийн үүсгэн байгуулагчийн ач охин Анни юм. Түүнчлэн Aespa, Red Velvet, Taeyang зэрэг алдартай уран бүтээлчдийн бүжиг дэглэлтэд оролцож байсан чадварлаг бүжигчин Бейли хамтлагийн бүрэлдэхүүнд багтсан нь олон улсын шүтэн бишрэгчдийн сонирхлыг ихэд татаж байна.

Хөгжмийн урлагт хувьсал өөрчлөлт эрчимтэй өрнөж буй энэ цаг үед “Allday Project” нь К-поп урлагийн шинэ өнгө, шинэлэг концепцийн илэрхийлэл болон тодорч буй нь гарцаагүй. Хамтлагийн цаашдын хөгжил, дэлхийн тавцанд хэрхэн нэвтэрч, хэр амжилтад хүрэхийг харах үлдлээ.

cover 0625

You may also like

Сэтгэгдэл үлдээх