Нүүр хуудас Үйл явдал ба зар“K-pop-ийн оддын дэлхийн шоу” Монголд анх удаа амжилттай болж өндөрлөлөө

“K-pop-ийн оддын дэлхийн шоу” Монголд анх удаа амжилттай болж өндөрлөлөө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “2025–2026 K-Pop Mega Concert World Tour in Mongolia” нэртэй томоохон шоу тоглолт энэ долоо хоногт Улаанбаатар хот дахь Steppe Arena ордонд амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд 9000 орчим үзэгч хүрэлцэн ирсэн нь тоглолтын цар хүрээг илтгэж байв.

Тоглолтод оролцсон алдартнууд:
Jang Hyuk

Ailee

Bebe

VVUP

W!TCHX

NEW L

SEO EVE

Солонгосын хамгийн алдартай уран бүтээлчид өөрсдийн хит дуугаараа тайзны уур амьсгалыг бадрааж, фенүүдээ баясгасан юм.

Хандивын аян өрнүүлсэн нь онцлог байлаа
Солонгосын алдарт жүжигчин Жон Жүн Ху (Jung Joon Ho) өөрийн төгсөгчдийн холбооны хамтаар нийгмийн хариуцлагын хүрээнд хандивын санаачилга гаргаж, орлого багатай болон алслагдсан бүс нутгийн хүүхэд, залууст зориулан нийт 125 сая төгрөгийн үнэ бүхий 1500 тасалбар худалдан авч, хандивласан байна.

Тоглолтыг үнэ төлбөргүй үзсэн оролцогчид:
Дүүргүүд: Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Багахангай, Налайх

Аймгууд: Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Архангай

Мөн Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нарыг тус тоглолтод урьсан нь олон нийтийн талархлыг хүлээсэн.

Дэлхийн хэмжээний аялан тоглолтын нэг хэсэг
Энэхүү тоглолт нь зөвхөн Монголд хязгаарлагдахгүй бөгөөд цаашид Япон, Бахрейн, Европын хэд хэдэн улсад үргэлжлэхээр төлөвлөгдсөн дэлхийн хэмжээний шоуны нэг хэсэг гэдгээрээ онцлогтой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх