K-pop хөгжмийн ертөнцийн амьд домог болсон Big Bang хамтлагийн гишүүн, дуучин TAEYANG «SUPER CONCERT-2025» тоглолтод оролцохоор болсон тухай «Evandis Entertainment» албан ёсоор зарлалаа.
TAEYANG зөвхөн өөрийн өвөрмөц өнгө төрх, дуу хоолойгоороо биш, мөн сэтгэл хөдөлгөм тайзны үзүүлбэрээрээ дэлхий даяар олон сая фенүүдийн сэтгэлийг татсан уран бүтээлч юм. Түүний «Eyes, Nose, Lips», «VIBE», «Ringa Linga» зэрэг хит дуунууд нь Өмнөд Солонгост төдийгүй дэлхий даяар хөгжмийн чартуудыг тэргүүлж байсан.
«Evandis Entertainment» нь өмнө нь «YOUR VALENTINE-2024» тоглолтод Өмнөд Солонгосын нэрт уран бүтээлчид Ким Хён Жүн, MC Sniper, BLOO нарыг, мөн «SUPER CONCERT-2024» тоглолтод дэлхийд алдартай оддыг урьж оролцуулж байсан. Тэд олон улсын стандартын өндөр түвшний тоглолтуудыг амжилттай зохион байгуулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн.
Evandis Entertainment энэ тоглолтыг зөвхөн хөгжмийн наадам төдийгүй соёлын харилцаа, олон улсын хамтын ажиллагааг дэмжих томоохон алхам гэж үзэж байна.
Дэлхийн тайзыг эзэгнэсэн TAEYANG-ийн хоолойг амьд тоглолтоор нь сонсох боломж хурдхан ирнэ.