К-поп хөгжмийн ертөнцийн тэргүүлэгчдийн нэг болох HYBE Labels компани дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох Энэтхэгт албан ёсоор салбараа нээлээ. Тус компанийн өмнөх салбарууд Япон, АНУ, Латин Америк болон Хятадад үйл ажиллагаа явуулж буй билээ.
Компанийн тайлбарласнаар энэхүү шийдвэр нь тэдний дэлхийн стратегийн газрын зурагт хийсэн томоохон нэмэлт бөгөөд К-поп урсгалыг олон улсын хэмжээнд илүү өргөн хүрээнд түгээх, экосистемийг бий болгох үйл явцыг эрчимжүүлэх зорилготой аж.
HYBE-ийн гол стратеги нь хөгжмийн бизнесийг төрөлжүүлж, өөр өөр газарзүйн бүс нутагт салбар бүрийг хөгжүүлэхэд чиглэж байна. Үүний тод жишээ нь АНУ-д байгуулагдсан HYBE America болон Geffen Records-ийн хамтын ажиллагааны хүрээнд бий болсон “KATSEYE” хамтлаг юм. Тэд өөрсдийгөө шууд К-поп хамтлаг гэж тодорхойлдоггүй ч Өмнөд Солонгосын хөгжмийн шоунд оролцох, хатуу сургалтын тогтолцоог баримтлах зэрэг уламжлалт дүрэм журмыг чанд мөрдөж байна.
Ийнхүү Энэтхэг дэх шинэ салбар нь К-попын нөлөөг улам өргөжүүлж, дэлхийн хөгжмийн зах зээлд урсгалын байр суурийг бататгах томоохон алхам болж байна.