Нүүр хуудас Урлаг Казахын алдарт дуучин Адам өнөөдөр Монголд газардаж, “КАСЕТА” тоглолтын зочин уран бүтээлчээр оролцоно

Казахын алдарт дуучин Адам өнөөдөр Монголд газардаж, “КАСЕТА” тоглолтын зочин уран бүтээлчээр оролцоно

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Казахстаны нэрт уран бүтээлч Адам өнөөдөр буюу тавдугаар сарын 22-нд Монгол Улсад албан ёсоор хүрэлцэн ирнэ. Тэрбээр Youtube дээр “ZHUREK” дуугаараа 300 сая гаруй хандалт авч, олон улсын хэмжээнд нэр хүндтэй болсон артистуудын нэг юм.

Адамын ирэх шалтгаан нь энэ сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох Gangbay хамтлагийн “КАСЕТА” нэртэй бие даасан тоглолтод оролцох юм. Артистыг монгол морьтнууд хүндэтгэлтэйгээр тосон угтах бэлтгэл хангагдаж буйг зохион байгуулагчид мэдээллээ.

Тус тоглолтод гадаадын нэрт уран бүтээлчид болох Буриадын Saryuna, Dze, Өвөр Монголын Sumenhuar, Axeman нар хүрэлцэн ирж, өөрсдийн хит уран бүтээлүүдийг толилуулах бол дотоодын уран бүтээлчдийн бүрэлдэхүүн дараах байдлаар батлагджээ:

FLA, Ginjin, MRS M, VANDEBO, BUNDIIN TAMGA, GALA, BABYNNA, MVCHI, ROOCKIE, DAVAIDASHA, 290, YOUNGSUB, FRUITYBAACHKA, BEKTOR PETROVIC, MAARAA, MONDA, KEY K, UGE, SAI, MINAYU (GILBEE)

DJ GEZEG, DJ BAYRAA, DJ MOOSE

SUN DANCE, AIM4R PRODUCTION, TWERK MONGOLIA бүжгийн хамтлагууд

Gangbay хамтлагийн зүгээс тайзны зураглал, дэлгэцийн шийдэл, хөгжмийн найруулга зэргийг цогцоор нь төгс хослуулах зорилго тавин ажиллаж буй бөгөөд тоглолтын үеэр олон сонирхолтой гэнэтийн бэлэг задлах тухай амласан байна.

Тоглолтын тасалбарыг eventx.mn сайтаар захиалах боломжтой.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.