Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКейра Найтли анхны Оскарын нэр дэвшилдээ яагаад гайхаж байсан бэ?

Кейра Найтли анхны Оскарын нэр дэвшилдээ яагаад гайхаж байсан бэ?

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Холливудын алдарт жүжигчин Кейра Найтли өөрийн анхны Оскарын нэр дэвшилтэй холбоотой сонирхолтой дурсамтаа хуваалцлаа. 2006 онд дөнгөж 20 настайдаа тэрээр Pride and Prejudice (Бардамнал ба балчир зан) киноны гол дүрээрээ “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн төрөлд нэр дэвшиж, карьерынхаа томоохон амжилтын нэгийг байгуулсан билээ.

Vanity Fair сэтгүүлд жүжигчин Росамунд Пайктай хамтран өгсөн шинэ ярилцлагадаа тэрээр тухайн үеийн сэтгэл зүйн байдал, өөрийгөө хэрхэн үнэлж байсан тухайгаа ийнхүү дурсан ярив. “Тэр нэр дэвшил миний хувьд маш том зүйл байсан. Олон хүн надтай уулзахдаа энэ киноны тухай л ярина. Pirates of the Caribbean тухайн үед аль хэдийн гарсан байсан. Гэхдээ олон нийтийн дунд намайг муу жүжигчин гэж хардаг байсан юм шиг санагддаг байлаа,” хэмээн Кейра тайлбарлав.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэ бол анх удаа асар их амжилттай байгаад зогсохгүй шүүмжлэгчдийн зүгээс ч өндөр үнэлгээ авсан бүтээл байсан. Санаж байгаагаар энэ кино, Pirates of the Caribbean: Dead Man’s Chest хоёр нэг жилд, бараг зэрэг шахуу гарсан байх. Би хоёрдугаар ангид маш муу шүүмжлэл авсан. Тэгээд л нэг дор хамгийн муу үнэлгээ, хамгийн том нэр хүндийг зэрэг авсан нь тухайн үедээ 21 настай миний хувьд нэлээн будлиантай санагдаж байсан” гэж нэмж хэлжээ.

Кейра Найтли 2015 онд The Imitation Game киноны туслах дүрээрээ “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн төрөлд хоёр дахь удаагаа Оскарт нэр дэвшсэн юм.

Тэрбээр өнгөрсөн сард Италид болсон Chanel брэндийн Cruise 25/26 загварын шоунд оролцсон бөгөөд олон нийтийн анхаарлыг дахин татсан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.