Японы жүжигчин Кэнтаро Сакагүчи Солонгост алдартай гэдгээрээ “Японы Сэо Канг Жун” хэмээн нэрлэгддэг бөгөөд тэрээр жүжигчин Мэй Наганотой холбоотой хайрын гурвалжин дуулианд өртлөө.
Японы Shūkan Bunshun сэтгүүл мэдээлснээр Сакагүчи өөрөөсөө гурван насаар ах make-up артист бүсгүйтэй дөрвөн жилийн турш хамтран амьдарч байсан аж. Тэд хамтдаа Солонгос руу аялж, олон төсөлд хамтарч ажиллаж байжээ.
Гэвч гурван жилийн өмнөөс Сакагүчи Мэй Наганотой нууцаар уулзаж эхэлсэн байна. Тэд анх 2015 онд “My Love Story” киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд дараа нь “Masked Ward” бүтээлд хамт тоглох үедээ харилцаагаа илүү ойртуулжээ.
Нагано энэ оны эхээр гэр бүлтэй жүжигчин Кэй Танакагийн нэртэй холбогдсон тухай мэдээлэл цацагдсан. Тухайн үед тэрээр Half Blue, Daytime Shooting Star зэрэг бүтээлүүдээрээ цэвэр, гэгээн дүрээрээ олонд танигдаж байсан тул уг дуулиан түүний имижид сөргөөр нөлөөлсөн гэж үздэг.
Нагано Танакагийн тухай цуу яриа дэгдсэн ч Сакагүчитэй харилцаагаа таслаагүй бололтой. Дотоод эх сурвалжуудын хэлснээр Сакагүчи Наганог ойр дотнынхондоо “жижиг эгч” хэмээн танилцуулж, тэд тогтмол хамт хооллодог байсан нь Танакад таагүй мэдрэмж төрүүлсэн гэдэг.
Одоогоор Сакагүчи болон Наганогийн агентлагууд албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Гэвч Японы хэвлэлүүдийн таамаглаж байгаагаар энэхүү дуулиан тэдний карьерт хүчтэй цохилт өгөх магадлал өндөр байна.
Саяхан Сакагүчи What Comes After Love олон ангит киногоороо Солонгосын үзэгчдийн дунд нэр хүнд олж авсан бөгөөд намар болох Бусангийн олон улсын кино наадамд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Гэсэн ч дуулианы талаар албан ёсоор байр суурь илэрхийлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.