Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКэти Перри ба Жастин Трюдо — шинэ алдарт хос уу?

Кэти Перри ба Жастин Трюдо — шинэ алдарт хос уу?

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

Парист гар гараасаа хөтөлсөн анхны ил гарч ирэлт

Поп дуучин Кэти Перри болон Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нарын үерхлийн тухай цуурхал улам батжиж байна. Аравдугаар сарын 25-нд, Перригийн 41 насны төрсөн өдөртөө зориулан хосууд Парис хотын “Crazy Horse” кабаре шоуг хамтдаа үзэж, гар гараасаа хөтөлсөн зураг хэвлэлд нийтлэгджээ.

“TMZ”-ийн мэдээлснээр, тэд инээмсэглэн алхаж байсан бөгөөд үерхэлээ нууцлах гэж оролдсон шинжгүй байв. Энэ нь Перри, Трюдо нарын олон нийтийн өмнө анх удаа хамтдаа ил гарсан мөч болсон юм.

Шинэ харилцаа, хуучин амьдралын төгсгөл

Трюдо 2023 онд эхнэр Софи Грегуарагаас 18 жил ханилсны эцэст салсан бол Перри энэ оны долдугаар сард жүжигчин Орландо Блүүмээс албан ёсоор салсан. Тэдний салалтын дараахан Санта Барбарагийн далайн эрэг дагуу хамтдаа болзож буй нь гэрэл зурагчдын дуранд өртөж байжээ.

Трюдод ойр эх сурвалж “Жастин Перритэй танилцсандаа баяртай байгаа. Тэд олон сэдвээр ойлголцож чаддаг бөгөөд Перри түүнд цэвэр агаартай адил нөлөө үзүүлдэг” хэмээн “The Sun”-д ярьжээ.

Перри ч мөн саяхны Лондонгийн тоглолтын үеэр хуучин харилцаагаа хошигнон дурсаж, “Би одоо Англи залууд дурлахаа больсон” гэж хэлэхдээ Трюдотой холбоотойгоо цухуйлгасан байна.

Хоёр өөр ертөнц, нэгэн сонирхол

Эх сурвалжуудын хэлснээр, Перри болон Трюдо хоёулаа урлаг, нийгмийн идэвх, хүмүүнлэгийн үйлсэд сонирхолтой бөгөөд энэ нь тэднийг ойртуулсан гол хүчин зүйл гэнэ. Гэсэн ч тэдний аль аль нь завгүй хуваарьтай тул “харилцаагаа яаруулахгүй, байгалийн жамаар хөгжүүлэх” байр суурьтай байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Ирмани 28 октября, 2025 - 17:44

Ха ха, энэ арай хэтрүүлэг биш үү?

Хариулах

Сэтгэгдэл үлдээх