Нүүр хуудас Уран сайханКим Сү Хёны өмгөөлөгч түүнийг насанд хүрээгүй хүүхэдтэй уулзаагүйг нотлох баримт дэлгэлээ

Ким Сү Хёны өмгөөлөгч түүнийг насанд хүрээгүй хүүхэдтэй уулзаагүйг нотлох баримт дэлгэлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн, хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг Ким Сү Хён талийгаач жүжигчин Ким Сэ Рун-тэй насанд хүрээгүй байх үедээ уулзаж байсан гэх буруутгалд өртөөд байгаа билээ. Харин түүний өмгөөлөгч энэ сарын 4-ний өдөр албан ёсны мэдэгдэл хийж, нотлох баримтуудыг дэлгэлээ.

Мессежүүдийн тухай баримт

Өмгөөлөгчийн мэдээлснээр, Ким Сү Хёны Ким Сэ Рунд илгээсэн гэх KakaoTalk мессежүүд нь жүжигчин 2018 онд цэргийн алба хааж байх үед бичигдсэн бөгөөд тэдгээр нь зөвхөн ажлын шугамаар бичигдсэн энгийн агуулгатай байжээ. Мөн тухайн үед Ким Сэ Рун насанд хүрсэн буюу 18 настай байсан гэдгийг мэдэгдэлд онцолсон байна.

Хувийн харилцаа байгааг үгүйсгэв

Өмгөөлөгчийн хэлснээр, Ким Сү Хён тухайн үед өөр найз бүсгүйтэй байсан бөгөөд түүндээ бүх анхаарлаа төвлөрүүлж байжээ. Тэр найз бүсгүйдээ 150 орчим захидал илгээсэн, харин Ким Сэ Рунд нэг захидал болон хоол идэж буйгаа харуулсан богино видео бичлэг илгээсэн байжээ. Хамгийн гол нь тэдгээрт хайр сэтгэлийн утга бүхий ямар нэгэн үг огт байгаагүй гэж өмгөөлөгч тодотгосон байна.

Зураг болон уулзалтын талаар

Ким Сэ Руны гэрээс олдсон Ким Сү Хёны зураг нь “зөвхөн нэг удаа гэрт нь зочилсон үеийн энгийн уулзалт” байсан бөгөөд ямар нэгэн хувийн харилцааг илтгэх баримт биш болохыг өмгөөлөгч мэдэгджээ. Тэрээр “Ким Сү Хён болон Ким Сэ Рун нар зөвхөн ажлын хамтын ажиллагааны хүрээнд холбогдсон, хувийн сэтгэл хөдлөлийн холбоо байгаагүй” хэмээн онцолсон байна.

Хохирол ба шүүхийн нэхэмжлэл

Хэргийг дагасан дуулианы улмаас Ким Сү Хёныг сурталчилгаанд ашиглаж байсан томоохон брэндүүд гэрээгээ цуцалж, түүний тоглосон кинонуудын гаргалт түр хойшлогдсон байна. Үүний улмаас жүжигчин их хэмжээний санхүүгийн алдагдалд оржээ. Тэрбээр одоо Ким Сэ Руны гэр бүл болон тухайн асуудлыг нийтэлсэн YouTube сувагт шүүхэд нэхэмжлэл гарган, нийт 11 тэрбум вон нэхэмжлээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх