Монголын кино урлагийн 90 жилийн ойгоор уран бүтээлчдийг төрийн дээд шагналаар шагналаа
Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, кино урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан уран бүтээлчид, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Баярын энэ өдөр кино урлагийн салбарт 13 гавьяат цолтон шинээр төрж, уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлсэн нь онцлох үйл явдал боллоо.
Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдсан уран бүтээлчид
- “Голден пикчерс” продакшны продюсер, жүжигчин, дуу оруулагч Ө.Наранбаатар
- “Монгол кино” үйлдвэрийн жүжигчин, дуу оруулагч О.Оюун
- Чөлөөт уран бүтээлч, жүжигчин С.Ариунбямба
Тэд Монголын дэлгэцийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлчид юм.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан уран бүтээлчид
- “Монгол кино” үйлдвэрийн зургийн дарга асан, академийн тэргүүлэгч гишүүн Г.Аахүү
- “Монгол кино” үйлдвэрийн химийн инженер Ж.Бадам
- “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий инженер, дэд профессор П.Төмөртогтох
- “Монгол кино” үйлдвэрийн эвлүүлгийн найруулагч Д.Батгэрэл
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан уран бүтээлчид
- “Монгол кино” үйлдвэрийн оператор Д.Балчинпүрэв
- “Монгол кино” үйлдвэрийн дууны найруулагч Б.Баянбат
- “Монгол кино” үйлдвэрийн найруулагч Д.Цэнддорж
- “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий зураач Б.Болд
- “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий зураглаач, “Зохиомж” дээд сургуулийн багш Б.Лхагвадорж
- “Монгол кино үйлдвэр”-ийн зураач Н.Батжаргал
Бусад төрийн одон, медалиар шагнагдсан эрхмүүд
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Монгол кино” үйлдвэрийн албаны дарга Т.Сарантуяа
- “Монгол кино” үйлдвэрийн оёдолчин Ю.Цэцэгбадам
Алтан гадас одонгоор:
- “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Туул
- “Мэгүүн медиа” компанийн гүйцэтгэх захирал, продюсер С.Ангараг
- “Вайт арч” студийн жүжигчин, дуу оруулагч Д.Сарантуяа
- “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын аж ахуйн эрхлэгч Ш.Байгалмаа
- “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын зураглаач Д.Батболд
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Л.Жижжалам
- “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын зураач С.Чинсанаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал хүртсэн уран бүтээлчдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, “Монголын кино урлаг бол ард түмний сэтгэл, соёл, оюуны толь юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.