Сүүлийн хагас жилд ажиглагдсан өөрчлөлт
Оросын цахим спортын од Максим “Kyousuke” Лукгин сүүлийн үед тоглолтоосоо илүү сонин үйлдлээр олны анхаарлыг татах болжээ. Зургадугаар сард тэр рэп дуучин Baby Melo-той “Хайч, чулуу, даавуу” тоглоод 80 мянган рубль алдсан бөгөөд үүнээс хойш түүний зан ааш эрс өөрчлөгдөж байгаа тухай салбарынхан хэлж байна.
ESL Pro League-ийн медалиас татгалзсан нь
“ESL Pro League S22” тэмцээнд хоёрдугаар байр эзэлсний дараа Kyousuke мөнгөн медалиа зүүхээс татгалзсан. Энэ талаар тоглогчид: “Тэр өөрийгөө үргэлж түрүүлэх ёстой мэт боддог болсон бололтой” гэж шүүмжилсэн байдаг.
Tuborosho-той маргаан ба мөнгө цацсан явдал
Сарын эхэнд рэп дуучин Tuborosho хэвлэлд ярилцлага өгөх үеэр Kyousuke-гийн талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ. Түүний хэлснээр Kyousuke тайзан дээр маш их мөнгө гаргаж ирэн үзэгчдэд цацаж, нэг удаа 150 мянган рубль газар тарааж хаячихаад “чи очоод түү” хэмээн муухай авирласан гэнэ.
Удалгүй интернэтэд гарсан бичлэгт Kyousuke болон Baby Melo хоёр мөнгө цацаж, тарааж буй нь тод харагдана. Энэ нь түүнийг «оддын өвчинд» нэрвэгдсэн гэх яриаг улам баталгаажуулжээ.
Өөрчлөлтийн шалтгаан юу вэ?
Тэр ердөө 17 настайдаа асар өндөр цалин авдаг, санхүүгээр дутагддаггүй топ багт орсон. Ийм эрчимтэй өсөлт, тасралтгүй анхаарал нь залуу тоглогчдыг эвдэх нь элбэг. Харин түүнийг зөвлөж чиглүүлэх ахмад тоглогч, баг хамт олон ховор байгааг цахим спортын шинжээчид онцолдог.
Ирээдүйн замнал тогтворгүй болж магадгүй
Одоогоор Kyousuke тансаг амьдарч, карьер нь оргилдоо тулсан хэвээр. Гэвч түүхэнд зан аашийн асуудлаасаа болж замналаа алдсан олон тамирчин байдгийг мэргэжилтнүүд сануулж байна.