Алдарт жүжигчин Леонардо Ди Каприо, Шон Пенн, Бенецио Дел Торо, Алана Хайм, Регина Холл зэрэг шилдэг уран бүтээлчид оролцсон Пол Томас Андерсонгийн шинэ кино «One Battle After Another» ирэх есдүгээр сарын 26-нд дэлгэцнээ нээлтээ хийхээр товлогдсон байна.
Кино нь хоёр цаг 50 минут үргэлжлэх бөгөөд кино шүүмжлэгчид, кино урлагт дурлагсад тус бүтээлээс энэ жилийн кино наадмуудад болон ирэх оны “Оскар”-ын наадмын шилдэг кино номинацид өрсөлдөх боломжтой хэмээн таамаглаж байгаа аж.