Лиса Францын алдартай тансаг брэндийн гүйцэтгэх захирал Фредерик Арнотой харилцаа холбоотой байгаа бөгөөд түүний нууцлаг найз залуугийн талаархи сонирхолтой мэдээллийг бид хүргэж байна.
Тэрээр LVMH-ийн бугуйн цагны брэндүүдийн гүйцэтгэх захирал
29 настай Фредерик Арно нь LVMH Watches-ийн CEO бөгөөд TAG Heuer, Hublot, Zenith зэрэг дэлхийн тэргүүлэх тансаг цагны брэндүүдийг удирддаг. Лиса нь өмнө нь Celine, Bvlgari, Louis Vuitton зэрэг LVMH брэндүүдтэй хамтран ажиллаж байсан тул тэдний холбоо бий болсны шалтгаан нь энэ байж магадгүй юм.
Түүний гэр бүлийн хөрөнгө 187.2 тэрбум ам.доллар
Фредерикийн аав Бернар Арно нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг бөгөөд LVMH Moët Hennessy Louis Vuitton компанийн Гүйцэтгэх захирал юм. Forbes-ийн мэдээлснээр түүний гэр бүлийн хөрөнгө ойролцоогоор 187.2 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь тэднийг дэлхийд хоёрдугаарт орж байгаа хамгийн баян гэр бүл болгодог.
2025 оны Forbes-ын жагсаалтаар:
- Элон Маск ~$210 тэрбум
- Бернар Арно ба гэр бүл ~$187 тэрбум
- Жефф Безос ~$180 тэрбум
Түүний дүү нар бүгд брэндийн удирдлагад ажилладаг
Фредерик Арно нь нэгэн гэр бүлд төрсөн бөгөөд түүний дөрвөн дүү нь бүгд томоохон брэндүүдийн удирдах албан тушаалд ажилладаг:
- Дельфин Арно – Christian Dior-ийн CEO
- Антуан Арно – LVMH-ийн харилцаа холбооны захирал
- Александр Арно – Tiffany & Co.-ийн дэд ерөнхийлөгч
- Жан Арно – Louis Vuitton-ийн бугуйн цагны захирал
Лисагийн дуунд түүнд зориулсан “нууц” мөр
Лисагийн «Moonlit Floor» хэмээх дуу нь Sixpence None the Richer-ийн «Kiss Me» дууны sample-тэй бөгөөд тус дуунд Фредерик Арно руу чиглэсэн “нууц” мөр байж магадгүй юм:
«Green-eyed French boy got me trippin’ / On that accent off your lips / How your tongue do all those tricks?»
Энэхүү мөр нь Фредерикт зориулсан байж болох бөгөөд «Ногоон нүдтэй Франц залуу намайг гүн гүнзгий татаж орхисон. Би энэ Франц залуугийн аялга, хэл ярианд яг л гүн дурласан мэт болж байна» гэж орчуулж болох юм.
Тэд анх 2022 онд BLACKPINK-ийн тоглолт дээр уулзсан
Фредерик Арно нь BLACKPINK-ийн Лос Анжелес дэх тоглолтыг үзсэн бөгөөд Instagram-д BLACKPINK-тай хамт зургаа хуваалцаж, «Өчигдөр Лос Анжелест болсон BLACKPINK-ийн гайхалтай тоглолт! Удахгүй Парист уулзъя!» гэж бичсэн нь тэдний анхны уулзалт байж магадгүй.
Хосуудын тухай цуурхал 2024 оноос хойш эрчимжсэн
Тэдний тухай цуурхал 2024 оноос эхлэн эрчимжиж, олон хотод хамт аялсан зурагнууд олны анхаарлыг татсан. Тэд Токио, Парис, Итали, Нью-Йорк зэрэг олон газар хамтдаа аялсан байна.
Лисагийн фэнүүд болон luxury, fashion ертөнцийнхэн тэднийг дэлхийн хамгийн стильтэй, эрх мэдэлтэй хосуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрч байгаа юм.