Нүүр хуудас КиноЛиза, Кентаро Сакагүчи нарын тоглосон “Dream” богино хэмжээний кино удахгүй нээлтээ хийнэ

Лиза, Кентаро Сакагүчи нарын тоглосон “Dream” богино хэмжээний кино удахгүй нээлтээ хийнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2025 оны 8-р сарын 11-нд “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан, “Dream” нэртэй дууныхаа богино хэмжээний киног тун удахгүй үзэгчдэд хүргэнэ гэж мэдэгдлээ.

Японы алдарт жүжигчин, модель Кентаро Сакагүчи хамтран тоглосон уг бүтээл наймдугаар сарын 13-ны 23:00 цагт (Монголын цагаар 8-р сарын 14-ний 11:00 цагт) нээлтээ хийхээр товлогджээ. Лиза энэ тухай “Тун удахгүй та бүхнийх болох сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй түүх” хэмээн сошиал хуудастаа бичсэн байна.

Лизагийн уран бүтээлийн завгүй хуваарь

Одоогоор Лиза хамтлагийнхаа бусад гишүүдийн хамт “Deadline” дэлхийн аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд дараагийн тоглолтууд:

  • 8-р сарын 15, 16 — Лондонгийн “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд
  • 11-р сарын 22, 23 — Филиппиний “Arena”

“Dream” дууны талаар

“Dream” нь Лизагийн анхны бие даасан цомог “Alter Ego”-ийн 13 дахь дуу бөгөөд 2025 оны 2-р сарын 28-нд цацагдсан. Billboard Philippines уг дууг “Лиза сонсогчдод удаан хүлээсэн хайрын дууг хүргэж байна. Түүний дуулах чадвар урьд өмнөхөөсөө илүү тод харагдаж байна” хэмээн үнэлжээ.

Фенүүдийн анхаарлыг татсан цуурхал

Сүүлийн үед Лизагийн Instagram сторинууд олны сонирхлыг ихээхэн татаж байна. Учир нь фенүүд нь түүнийг Кентаро Сакагүчитэй үерхэж магадгүй гэж таамаглаж байгаа бөгөөд тэд сториндоо ижил төстэй зураг нийтэлж байгааг сошиал хэрэглэгчид ажиглажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх