Монголын хүүхэд багачуудын сэтгэлд хоногшсон “Лоолойгийн найзууд” хэмээх нэрт хүүхдийн нэвтрүүлэг 20 жилийн дараа шинэ хэлбэрээр эргэн ирж байна. Анх Л.Шинэбат, Б.Ариунгуа гэх хоёр авьяаслаг хүүхэд хөтөлж байсан тус нэвтрүүлэг энэ удаад анимац цуврал болон үзэгчдийн хүртээл болохоор бэлтгэгдэж, анхны постероо танилцууллаа.
Орчин үе ба уламжлалт соёлын хослол
Шинэчилсэн анимейшн хувилбар нь:
- 12 жилийн тухай
- Монгол үлгэр, уламжлалт зан заншил
- Орчин цагийн хүүхдийн хүмүүжил, соёлд уялдсан агуулгаар бүтээгдэж байгаа аж.
Энэ нь зөвхөн хүүхдүүдэд бус гэр бүлийн бүх гишүүд хамтдаа үзэж болох агуулгатайгаар хийгдэж байгаагаараа онцлог юм.
Танил уран бүтээлчид дуу оруулж байна
Анимейшнд оролцож буй дүрүүдэд олон танил уран бүтээлч, жүжигчид дуу оруулж байгаа бөгөөд уран сайхны, боловсролын ач холбогдол бүхий энэхүү бүтээл олон том бэлэгтэй хамт албан ёсоор танилцуулагдах товоо тун удахгүй зарлах аж.
Хүүхдийн насны дурсамжийг дахин сэргээх энэхүү цуврал анимейшн нь Монголын хүүхдийн контентын хөгжилд томоохон алхам болно хэмээн үзэж байна.