Монголын хип хопын анхдагчид Европын үзэгчдийг байлдан дагуулна
Монголын хип хоп урсгалын суурийг тавьсан “LUMINO” хамтлаг өнгөрсөн наймдугаар сард “Social Pay Park”-т “THE ONE” нэртэй бүрэн хэмжээний амьд тоглолтоо амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү тоглолт нь хамтлагийн 27 жилийн уран бүтээлийн замнал, Монголын хип хопын хөгжилд оруулсан хувь нэмрийг илтгэн харуулсан онцгой үйл явдал болсон юм.
Европын зургаан улсад аялан тоглолт хийнэ
Тус хамтлагийнхан урлагийн түүхэндээ шинэ хуудсыг нээж, Европын хэд хэдэн улсад аялан тоглолтоо хийхээр бэлтгэлээ хангаж байна. Тодруулбал, “LUMINO” хамтлагийн Европ дахь аялан тоглолт 2025 оны арваннэгдүгээр сарын 10-наас эхэлж, дараах улс орнуудад хүрэх юм:
- Англи
- Ирланд
- Бельги
- Швед
- Чех
- Унгар
Эдгээр тоглолтуудын үеэр хамтлагийн уран бүтээлчид хамгийн алдартай хит дуунуудаа амьд хөгжмийн хамт хүргэж, Европ дахь Монголчууд болон олон улсын хөгжмийн сонирхогчдод “LUMINO”-гийн өвөрмөц өнгө төрхийг мэдрүүлэх зорилготой байна.