Нүүр хуудас Урлаг«Люмино» хамтлагийн гишүүн MC: “Насан туршдаа” дуу бодит амьдралаас сэдэвлэсэн

«Люмино» хамтлагийн гишүүн MC: “Насан туршдаа” дуу бодит амьдралаас сэдэвлэсэн

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

24 жилийн өмнө «Люмино» хамтлагийн хамгийн алдартай дууны нэг болох «Насан туршдаа» дуу сонсогчдын хүртээл болж, албан ёсны клиптэй болсон нь хамтлагийн түүхэнд хоёр дахь удаагаа үзэгчдийн хүсэлтээр хийсэн клип болжээ.

«Насан туршдаа» дууны талаар «Люмино» хамтлагийн гишүүн MC бидэнтэй өөрийн түүхийг хуваалцсан юм.

MC: “2001 оны зун энэ дуу маань зохиогдож, бид ‘Энд гарч ирэв’ цомгоо гаргаж байсан. Тэр зун нь энэ дуугаа гаргасан бөгөөд 2002 оны зун энэ дууны клип, RMX хувилбар нь гарч байсан. Тухайн үед энэ дуу нь маш сэтгэл хөдлөлтэй байсан. Би уг дууны аяны санааг солонгос дуунаас авсан бөгөөд үгийг нь би зохиож, хөгжмийг Аранза ахтай хамтран найруулж, бичлэгийг ‘Мичид’ рекордс дээр хийнэ. Бид гитарчин Гантөр ах болон хамтран ажиллаж байсан.»

Тэрбээр цааш нь хэлэхдээ, энэ дуу нь тухайн үед залуучуудын дунд “гадагшаа сурах урсгал” хүчтэй байсан үеийг хөндсөн байсныг дурдсан юм.

MC: “Тухайн үед миний үерхэж байсан охин гадагшаа сурах болсон. Бид хамтдаа үлдэх үү эсвэл тэр гадагшаа явах уу гэдэг хоёр сонголттой байсан. Би өөрийнхөө сэтгэлээ дуу болгож үлдээсэн. Тэгэхээр дуу бол миний мөрөөдөл, амьдрал, сонголт байсан.»

“Насан туршдаа” нь хиймэл зохиол биш, бодит сэтгэлтэй үгс байсан учраас тэр өдрөөс өнөөдрийг хүртэл ихээр дуулагдсаар ирсэн гэж MC онцолсон байна. Тэрбээр энэ дуу одоо шинээр гэрлэж буй хосуудын хуримын үйл ажиллагаанд ихэнхдээ дуулагддаг болсон гэж нэмж хэлэв.

MC: «Дуунуудын хамгийн урт настай нь харин бодит амьдралаас сэдэвлэсэн дуунууд байдаг гэж би боддог.»

«Люмино» хамтлагийн 27 жилийн түүх сүүлчийн тоглолтоо «THE ONE» нэртэй тоглолтоор хаах гэж байна. Тоглолт наймдугаар сарын 16-нд болох бөгөөд тус тоглолтод хүрэлцэн ирэхийг сонсогчдоо урьж байна.

Тасалбарын мэдээлэл:

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх