Marvel студийн шинэ уран бүтээл болох “Ironheart” кино үзэгчдэд тун удахгүй хүрэхэд бэлэн болжээ. Энэхүү бүтээлд инженерийн чиглэлээр суралцдаг, шинжлэх ухаанд дуртай хар арьст оюутан охин Riri Williams өөрийн зохион бүтээсэн өндөр технологийн хуяг дуулгаар зэвсэглэж, супер баатар Ironheart болж хувирна. Тэрбээр дэлхийг айдаст автуулж буй аюулыг зогсоохын төлөө тэмцэнэ.
Iron Man-ийн технологийн өвийг үргэлжлүүлэгч энэ шинэ дүр нь Marvel-ийн бүсгүй баатруудын хүчирхэг төлөөлөл болж байгаа бөгөөд олон улсын шүүмжлэгчид үүнийг Marvel ертөнцөд хийж буй томоохон ахиц гэж дүгнэж байна.
Riri Williams-ийн түүх бол зүгээр нэг супер баатарын тэмцэл биш. Энэ бол залуу үеийнхэн хэрхэн өөртөө итгэж, амьдралаа өөрийн гараар бүтээж болохыг харуулсан урам зоригтой түүх юм.
“Ironheart” кино 2025 оны эцсээр албан ёсоор нээлтээ хийх бөгөөд Marvel-ийн алдарт “Black Panther” киноны ертөнцтэй огтлолцон өрнөх үйл явдлаараа үзэгчдийг илүү ихээр татах хүлээлттэй байна.