Марвелийн киноны од, “Барби” кинонд ч мөн дүр бүтээсэн жүжигчин Симу Лю найз бүсгүй Эллисон Хутайгаа сүй тавьсан тухайгаа албан ёсоор олон нийтэд мэдэгдлээ.
Тэрбээр өнгөрсөн Ням гарагт Инстаграм хуудсаараа дамжуулан сүй тавьсан романтик мөчөө гэрэл зургаар хуваалцсан бөгөөд зурагт алмаазан бөгж тод харагдаж байв. Постын хамт “Бид үүрд мөнх” гэсэн тайлбарыг хавсаргасан байна.
Сүй тавих ёслол Францын нийслэл Парис хотод болсон бөгөөд уг хотыг хосуудын хайрын бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлдог.
Хуй уг зургийн доор “Би чамд хайртай, сүйт залуу” хэмээн сэтгэгдэл үлдээсэн нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Тэднийг анх 2022 оны сүүлээр Лос Анжелес хотод зохион байгуулагдсан “Violent Night” киноны нээлтийн үеэр хамтдаа үзэгдэж эхэлсэн гэж хэвлэлүүд мэдээлж байв.
Тухайн үед Эллисон Хуй өөрийн инстаграм хуудсандаа тэврэлдсэн зургийг нийтэлсэн нь хосуудын харилцаа эхэлж буйг баталсан үйл явдал болсон юм.
Симу Лю 2021 онд Марвелийн “Шан-Чи ба Арван бөгжний домог” кинонд тоглосноор олон улсын кино урлагийн салбарт хүчтэй танигдсан бөгөөд улмаар дэлхий даяар нэр хүндтэй жүжигчдийн нэг болсон билээ.