Нүүр хуудас Уран сайхан“Монгол бахархал – Мөнхөд гэрэлтэх Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн галерейд нээлтээ хийлээ

“Монгол бахархал – Мөнхөд гэрэлтэх Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн галерейд нээлтээ хийлээ

нийтлэгч afoot1428
2 комментария

Монголын төрт ёс, түүх, байгаль, соёлын өвийг гэрэл зургаар олон нийтэд таниулах зорилготой “Монгол бахархал – Мөнхөд гэрэлтэх Монгол” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой болон Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдаж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зургаа дахь удаагаа энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний бахархлыг сэргээх, өв соёлоо таниулахад чиглэжээ.

Нээлтийн арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Монголын гэрэл зурагчдын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батбаатар нар оролцож, үг хэлсэн бол урилгаар хүрэлцэн ирсэн хүндэт зочид, сонирхогчид үзэсгэлэнтэй танилцсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох сэдэв нь төрийн тахилгат “Арван гурван их хайрхан”-ы нэг болох “Бурхан Халдун” зэрэг түүх, байгалийн үнэ цэнтэй газруудын гэрэл зургууд байв. Үүнээс гадна, Японы эзэн хаан Нарухито, хатан Масако нарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай холбоотой, хоёр орны найрамдалт харилцааг харуулсан гэрэл зургуудыг мөн дэлгэн үзүүлжээ.

Үзэсгэлэнгийн нэг онцлог хэсэг нь “Токио хот Монголын гэрэл зурагчдын дуранд” нэртэй булан байсан бөгөөд энэ хүрээнд “Токиогийн гэрэл зургийн сар–2025” арга хэмжээнд оролцсон монгол уран бүтээлчдийн Японы байгаль, ахуй, уламжлалыг тусгасан бүтээлүүд тавигдсан байна.

“Монгол бахархал” үзэсгэлэн 2025 оны долоодугаар сарын 8-наас 20-ныг хүртэл Монголын Уран зургийн галерейд нээлттэй байх бөгөөд нийслэлчүүд болон жуулчдын сонирхлыг татаж байна.

You may also like

2 комментария

Дорджи 8 июля, 2025 - 16:01

Галерей нь уур амьсгалтай, сэтгэл хөдлөм харагдаж байна — зочин бүрийн хувьд жинхэнэ соёлын амттан юм

Хариулах
Джемей 8 июля, 2025 - 16:57

Ийм үзэсгэлэн нь маш чухал бөгөөд бидний өв уламжлал, гоо үзэсгэлэнг илүү гүнзгий ойлгоход тусалдаг. Зохион байгуулагчдад баярлалаа

Хариулах

Сэтгэгдэл үлдээх