Нүүр хуудас Кино“Монгол кино өдөрлөг” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна

“Монгол кино өдөрлөг” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“Улаанбаатар биенналь 2025” соёл, урлагийн олон улсын томоохон арга хэмжээний хүрээнд “Монгол кино өдөрлөг” нэртэй тусгай үйл ажиллагаа энэ сарын 9-нд жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Тус биенналь нь Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 29 орны 300 орчим гадаад оролцогч, 22 багц үйл ажиллагааг 15 өдрийн турш буюу зургадугаар сарын 6–20-нд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэлийн газрын дарга Б.Сэргэлэн, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирал Б.Түмэн-Өлзий, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн дарга, найруулагч Ч.Батчимэг нар оролцож, мэндчилгээ дэвшүүлжээ.

“Монгол кино өдөрлөг”-ийн үеэр “Монгол кино бүтсэн түүхүүд” баримтат кино үзүүлж, “Монгол кино нэгтгэл”-ийн ахмад уран бүтээлчид дурсамжаа хуваалцсан бол “Яруу арт” продакшны артист Марлаа, дуучин Б.Нарандулам нар урлагийн үзүүлбэрээр оролцсон байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд “Монгол кино нэгтгэл”-ийн архивын сан хөмрөг дэх түүхэн хувцас хэрэглэл, уран сайхны киноны зохиолууд, хөгжмийн партитур, “Түүхэн хүрд” цувралын онцгой дугааруудыг дэлгэн танилцуулж байгаа бөгөөд үзэгчид Монгол киноны 90 жилийн ойд зориулсан мерчиндайз бүтээгдэхүүнүүд болон орчин цагийн кино уран бүтээлчдийн танилцуулгатай танилцах боломжтой юм.

“Монгол кино өдөрлөг” зургадугаар сарын 14-нийг дуустал үргэлжлэх бөгөөд нийслэлчүүд болон сонирхогч иргэдэд Монголын кино урлагийн түүх, өв соёл, шинэ үеийн хөгжлийг нэг дороос мэдрүүлэх өвөрмөц боломжийг бүрдүүлж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх