Нүүр хуудас Кино“Монгол кино төслүүд” олон улсад гарах эхний алхмаа хийлээ

“Монгол кино төслүүд” олон улсад гарах эхний алхмаа хийлээ

нийтлэгч afoot1428
1 comment

Монголын кино урлагийн 90 жилийн ойд зориулсан “Монгол кино төслүүд” танилцуулах арга хэмжээ энэ сарын 1-нд “Хархорум” олон улсын кино наадмын хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд боллоо.

Арга хэмжээнд урьдчилсан шалгаруулалтаар тэнцсэн 15 кино төсөл оролцсон бөгөөд бүтээлчид тус бүр англи хэлээр 5 минутын танилцуулга хийж, уран бүтээлээ олон улсын шүүгчдэд танилцуулсан юм. Төслүүд дунд Л.Таванбаярын “Ааруу” УСК, Б.Анарын “Охин тэнгэр” УСК, К.Дөлгөөнзулын “The boy shaman” баримтат кино, П.Дэлгэрбаярын “Мөрч-2” олон ангит кино зэрэг нэр дэвшжээ.

Уг танилцуулгад олон улсын кино салбарын туршлагатай төлөөлөгчид оролцож, төслүүдэд мэргэжлийн зөвлөгөө, хөгжүүлэлтийн чиглэл, олон улсад амжилттай гарах боломжуудын талаар санал өгсөн байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд кино наадмын уран бүтээл эрхэлсэн захирал Н.Цогтбаяр, хөтөлбөр боловсруулагч Мариа Разакамболи, найруулагч Кристиано Бортоне, продюсер Микеланджело Масанкай, Зуучлагч Тиен А Фам нар багтав.

Н.Цогтбаяр энэ талаар “Өмнө нь төслийн шалгаруулалт хаалттай байсан бол энэ жил анх удаа олон нийтэд нээлттэй болж, уран бүтээлчдэд илүү өргөн оролцоо, туршлага хуримтлуулах боломж бүрдлээ. Энэ бол олон улсын зах зээлд гарах эхний чухал алхам” хэмээн онцолсон юм.

Түүнчлэн шалгарсан зарим төслүүд Бусаны кино наадамд зохион байгуулагдах “Asian Contents Film Market” арга хэмжээнд оролцохоор болсныг зохион байгуулагчид мэдэгдэв.

You may also like

1 comment

Хулугэн 1 июля, 2025 - 17:40

Гайхалтай! Манай кино олон улсын тавцанд гарч байгаа нь Монголын кино урлагт томоохон алхам болж байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх