Нүүр хуудас Урлаг Монгол шуудангийн маркаар урласан дэлхийд ганц гитар олны анхаарлыг татлаа

Монгол шуудангийн маркаар урласан дэлхийд ганц гитар олны анхаарлыг татлаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“Тотал мюзик” компаниас жил бүр зохион байгуулдаг “Гитарын өдөрлөг” арга хэмжээ энэ жил дөрөв дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Тус өдөрлөгийн онцлох мөчөөр хөгжмийн ертөнцөд дахин давтагдашгүй, дэлхийд ганц тоотой гитар олон нийтэд анх удаа танилцуулагдсан нь олны анхаарлыг татав.

Дэлхийн алдарт “Fender” брэндийн ерөнхийлөгч Энди Мунийн санаачлан бүтээсэн уг гитар нь “Stamp Collection” нэртэй онцгой коллекцийн нэгээхэн хэсэг бөгөөд дэлхий дахины энх тайвныг илэрхийлэх бэлгэдэлтэй юм. Энэхүү коллекц нь дэлхийн 195 улс оронд тус бүрт нь зориулсан, тухайн улсын шуудангийн маркаар урласан гитаруудыг багтаасан бөгөөд нийтдээ 20,000 ширхэг марк ашиглан бүтээжээ.

Монгол Улсад зориулагдан урласан энэ өвөрмөц гитар нь зөвхөн хөгжмийн хэрэгсэл бус, үндэсний соёл, түүх, урлагийн үнэт өвийг агуулсан бүтээл юм. Гитарын гадаргуу дээр байрласан Монголын шуудангийн маркууд нь түүхэн үйл явдал, соёлын дурсгал, уламжлалт хэв маягийг тольдон харуулж байгаагаараа онцлогтой.

Тус бүтээлийг “Тотал мюзик”-ийн шинэ салбарын үзэсгэлэнгийн танхимд байрлуулсан бөгөөд соёл урлагийн салбарынхан, хөгжмийн сонирхогчдын хувьд онцгой сонирхол, бахархлыг төрүүлээд байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.