Нүүр хуудас Уран сайханМонгол төрийн мэргэн өвөө Ж.Самбуугийн 130 жилийн ой тохиож байна

Монгол төрийн мэргэн өвөө Ж.Самбуугийн 130 жилийн ой тохиож байна

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ард түмнийхээ дунд «Монгол төрийн мэргэн өвөө» хэмээн алдаршсан Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү ойд зориулан Чингис хаан Үндэсний музейд “Өв сургамж” нэртэй тусгай үзэсгэлэн болон «XX зууны Монголын түүхэнд Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг» сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. “Өв сургамж” үзэсгэлэнд түүний амьдрал, ажил үйлсийг харуулсан архивын баримт, хэрэглэж байсан эд зүйлс, гэрэл зураг, бүтээлүүд, мөн “Онч үгс” уран бичлэгийн каллиграфийн цуглуулга багтжээ.

Ж.Самбуугийн намтар, албан тушаалын замнал:

  • 1941–1946 онд: БНМАУ-аас ЗХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
  • 1946–1950 онд: Гадаад явдлын яамны Дорнод хэлтсийн дарга
  • 1950–1951 онд: БНМАУ-аас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсад суугаа Элчин сайд
  • 1951 онд: Улсын Их Хурлын депутатаар анх сонгогдсон
  • 1951–1953 онд: Гадаад явдлын яамны орлогч сайд
  • 1953–1954 онд: Зөвлөлтийн соёлоор харилцах Монголын нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга
  • 1954–1960 онд: Улсын Их Хурлын дарга
  • 1960–1972 онд: Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар удаа дараа сонгогдон ажилласан

Тэрбээр улс орны хөгжил дэвшил, гадаад харилцааны бодлогод тодорхой хувь нэмэр оруулж, төрийн бодлогыг эгэл ард түмэнд чиглүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байв.

Ойн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар «Ж.Самбуу нь төрийн албыг төлөвшүүлж, төрийн дэг жаягийг тогтоосон нэрт дипломатч байсан. Тэрбээр төр барихад эгэл ардын зовлонг ойлгох чадвартай, зарчимч, шударга байх ёстойг байнга захидаг байлаа» хэмээн онцоллоо.

You may also like

Сэтгэгдэл үлдээх