Нүүр хуудас Үйл явдал ба зарМонгол Улс “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д зочин орноор оролцоно

Монгол Улс “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д зочин орноор оролцоно

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

Монгол соёлыг БНСУ-д сурталчлана

БНСУ-ын Чанвон хотод энэ сарын 24-26-нд болох гадаад иргэдийн хамгийн том баяр болох “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д Монгол Улс зочин орон-оор оролцох гэж байна гэж тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам мэдээллээ.

Энэхүү наадамд Монголын талаас “Морин хуур” найрал хөгжим урилгаар оролцож, уламжлалт хөгжим, урлагийн тоглолтоо толилуулах юм. Үүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн гар урлал, хүнсний болон дотоодын брэнд бүтээгдэхүүнээ сурталчлахын зэрэгцээ нүүдэлчдийн соёлын өв, зан заншлыг олон нийтэд таниулах ажээ.

Найрамдлын 35 жилийн ой

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус наадам нь хоёр орны соёлын харилцаа, ард иргэдийн ойлголцлыг бэхжүүлэх чухал үйл явдал болохыг онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Сентяк 21 октября, 2025 - 17:02

Сонирхолтой мэдээ байна, Монголыг ингэж сурталчлах сайхан боломж

Хариулах
Саркаду 21 октября, 2025 - 17:32

Соёлын харилцаа улам гүнзгийрч байгаа нь сайхан байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх