Netflix болон Өмнөд Солонгосын MBC сувгийн хамтын бүтээл “Physical 100” реалити шоу үзэгчдийн анхаарлыг олон улсад татаж байсан билээ. Энэхүү нэвтрүүлэгт оролцогчид хүч, авхаалж самбаагаа сорьж, 300 сая воны шагналын төлөө өрсөлддөг. 2023 онд гарсан эхний бүлэгт 100 оролцогчийн дийлэнх нь тамирчид байсан бол зарим нь урлаг, олон нийтийн салбарын хүмүүс байв.
Тэгвэл тус шоуны шинэ хувилбар болох “Physical Asia” энэ оны аравдугаар сард үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Энэ удаад зөвхөн солонгосчууд бус Азийн олон орны төлөөлөгчид хүч сорих юм.
Өчигдөр зарласан мэдээллээр Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез, Турк улсын тус бүрээс найман оролцогч шалгарч оролцохоор болсон байна. Монгол Улс ийнхүү анх удаа тус шоуны олон улсын хувилбарт хүчээ сорихоор болж байгаа нь онцлогтой.
Өмнө нь, энэ оны хоёрдугаар сард Филиппинийг төлөөлөн алдарт боксчин Мэнни Пакьяао оролцож байгааг мэдээлж байсан бол бусад оролцогчдын нэрийг одоогоор нууцалж байна.
Netflix уг шоуг АНУ, Итали зэрэг улсуудад хийх хувилбараа ч бэлтгэж буйгаа давхар зарлажээ.
2 комментария
Монголчуудаа дэлхийн тайзнаа харна гэхээр үнэхээр догдолж байна
Ийм шоунд оролцох нь Монголыг сурталчлах сайхан боломж юм