Нүүр хуудас Фешн ба стиль“Mongolian Gallery” дэлгүүр Канадад нээлтээ хийлээ

“Mongolian Gallery” дэлгүүр Канадад нээлтээ хийлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Mongolian Gallery” нэртэй дэлгүүр Канадын Торонто хотноо албан ёсоор нээгдлээ.

Энэхүү дэлгүүрийг бизнес эрхлэгч А.Бадамцэцэг, Д.Биндэръяанар нарын санаачилгаар байгуулсан бөгөөд үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээлийг Канадын зах зээлд шууд нийлүүлэх гүүр болж байгаагаараа онцлогтой. Дэлгүүрийн тавиурт “Ханбогд”, “Бүүвээ”, “Maral Design”, “Жинс Мөрөн”, “Warm” зэрэг брэндийн бүтээгдэхүүнүүд дэлгэгдэж, хэрэглэгчдийн сонголтыг өргөжүүлж байна.

Монгол ноос, ноолуурын экспортын боломж

Сүүлийн жилүүдэд манай улсын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт тогтмол өсөлттэй байгаа ч Канадын импортын ердөө 0.8 хувийг хангаж буй нь цаашид зах зээлээ тэлэх том боломж байгааг харуулж байна.

“Mongolian Gallery” дэлгүүр нь зөвхөн худалдааны цэг бус, монгол үйлдвэрлэгчдийн чанар, дизайн, уламжлал, өв соёлыг харуулах танхим болж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх