Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчид болох Б.Марал, Б.Ананд нар Японд зохион байгуулагдаж буй олон улсын хэмжээний тоглолтод урилгаар оролцохоор болжээ. Тэд алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн «Хунт нуур» балетын Хар хунгийн Адажиог Японы үзэгчдэд толилуулах юм.
Энэхүү тоглолт нь Японы Соёлын агентлагаас хэрэгжүүлж буй “Хүүхдийн соёлын урлагийг дэмжих төсөл”-ийн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд “Шехеразад”, “Шинэ ертөнц II” зэрэг бүжгийн бүтээлүүд багтсан байна. Монголын уран бүтээлчид зочин оролцогчоор урилгаар оролцож байгаагаараа онцлог бөгөөд тоглолт нь Япон болон Зүүн Азийн орнуудын соёл, урлагийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм.
Монголын балетчид ийнхүү олон улсын мэргэжлийн тайзнаа дахин гарах нь манай улсын соёл урлагийн салбарын нэр хүнд, гадаад харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
2 комментария
Монгол соёлоо дэлхийн тавцанд харуулах нь жинхэнэ нэр төрийн хэрэг бөгөөд боломж юм
Манай балетын одод Японд тоглож байгаа нь ямар гайхалтай вэ!