Монгол Улсыг төлөөлөн БНХАУ-ын Чунчин хотноо энэ онд зохион байгуулагдах “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) кино наадам 2025”-д оролцох уран бүтээлүүдийг Кино урлагийн зөвлөл өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулсан. Гэвч шалгарсан бүтээлүүдийн нэг болох найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” уран сайхны кино нь уг наадамд оролцох боломжгүй болсон тухай албан мэдэгдэл өнгөрсөн лхагва гарагт буюу 2025 оны тавдугаар сарын 14-нд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албанд иржээ.
Иймд тус наадмын үзвэрийн хэсэгт Монгол Улсаас оролцох нэг уран бүтээлийг өмнө нь материал ирүүлсэн бүтээлүүдээс дахин сонгон шалгаруулах болсон байна.