БНХАУ-д зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний “Miss Friendship International 2025” тэмцээнд 60 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Монгол Улсын төлөөлөл О.Халиун тэргүүн байр эзэлж, миссийн титмийг хүртлээ.
Тэрээр “Сити” их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн арьс гоо, заслын чиглэлийн оюутан бөгөөд энэ ялалтаараа Монголын гоо бүсгүйчүүдийн олон улсын нэр хүндийг шинэ түвшинд хүргэж чадсан байна.
20 жилийн ойн тэмцээн
“Miss Friendship International” тэмцээн энэ жил 20 жилийн ойн арга хэмжээгээ тэмдэглэж, нийт дөрвөн номинац бүрт хоёр ялагч тодруулсан онцлогтой байв. О.Халиун авьяас чадвар, харилцааны соёл болон үзэсгэлэн гоогоороо шүүгчдийн өндөр үнэлгээг авч, үндсэн титмийн эзэн болохын зэрэгцээ “Supermodel” миссийн шагнал хүртжээ.
Энэхүү амжилт нь Монголын миссийн ертөнцөд дахин нэг бахархалт хуудсыг нэмж, дэлхийн тайзнаа монгол бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, ухаалаг дүр төрхийг тод харуулсан үйл явдал боллоо.

