Нүүр хуудас Фешн ба стильМонголын нэрийг өргөж явсан якут мисс энэ жил Сербийг төлөөлнө

Монголын нэрийг өргөж явсан якут мисс энэ жил Сербийг төлөөлнө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын миссээс Сербийн төлөөлөгч хүртэл

Сүүлийн жилүүдэд Украины дайны нөлөөгөөр олон орос тамирчид болон уран бүтээлчид иргэншлээ өөрчилж, гадаад улсын нэрийн өмнөөс олон улсын уралдаанд оролцох болсон билээ. Үүнтэй адил хандлага гоо бүсгүйчүүдийн ертөнцөд ч гарч байна.

Якут гаралтай модель, “Снежная краса” цомын эзэн Елена Егорова 2022 онд “Miss Grand International” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байсан ч шагнал хүртэж чадаагүй юм.

Монголыг төлөөлж байсан үе

Тэрээр тэмцээний өмнө өөрийн олон нийтийн сүлжээнд дараах үгийг бичиж байжээ:

“Би ‘Miss Grand International’ уралдаанд Монголыг төлөөлөн оролцох боллоо. Энэ тэмцээнд оролцохыг дөрвөн жилийн өмнөөс мөрөөдөж байсан юм. Ийм боломж олгосонд баярлалаа.”

Харин тэмцээний танилцуулгад Елена “Би Оросын хойд хэсэгт, жилийн есөн сар нь өвөл байдаг газар амьдардаг. Манай аав, ээж 40 жилийн өмнө Монголоос Орост ирсэн. Тийм болохоор би уралдаанд Монгол Улсыг төлөөлж байгаа” гэж ярьж байв.

Сербид төлөөлөгч болох шийдвэр шуугиан дэгдээв

Энэ жил Елена Егорова “Miss Universe 2025” тэмцээнд Сербийн нэрийн өмнөөс оролцохоор болжээ. Одоо тэр 28 настай, Дубай хотод амьдардаг байна.

Түүний энэ шийдвэр Сербийн олон нийтийн дунд нэлээд маргаан дагуулжээ. Иргэдийн зарим нь “Яагаад нэг ази бүсгүй манай улсыг төлөөлдөг билээ? Балканы гоо үзэсгэлэн хаачсан юм бэ?” хэмээн шүүмжилж, үндэсний гоо зүйн асуудлыг хөндөж байна.

“Miss Universe 2025” Тайландад болно

Тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 21-нд Тайланд улсад зохион байгуулагдана. Елена Егоровагийн оролцоо энэ жилийн хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх