Нүүр хуудас Уран сайхан“Монголын сайхан орон” үзэсгэлэнд үндэсний бахархлыг илтгэх 130 гаруй бүтээл дэлгэгдлээ

“Монголын сайхан орон” үзэсгэлэнд үндэсний бахархлыг илтгэх 130 гаруй бүтээл дэлгэгдлээ

нийтлэгч afoot1428
3 комментария

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн хөтөлбөрийн гол арга хэмжээнүүдийн нэг болох “Монголын сайхан орон” үзэсгэлэн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь Монголын Урчуудын Эвлэлийн шилдэг уран бүтээлчдийн сор бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн харуулдаг уламжлалт арга хэмжээ бөгөөд дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татдаг урлагийн онцгой үзүүлбэрт тооцогддог.

Нээлтийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Монголын Урчуудын Эвлэлийн Ерөнхийлөгч П.Ганбат, Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд нар хүндэтгэлийн үг хэлж, уран бүтээлчдийн ур чадвар, бүтээлийн үнэ цэнийг онцлон тэмдэглэлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд Эзэнт гүрний түүх, уламжлал, монгол ахуй, байгаль орчин, дайчин эрсийн бахархал, монгол хүний гоо сайхан, байгалийн сайхныг хослуулан харуулсан гүн утга бүхий уран зургийн бүтээлүүд дэлгэгджээ. Уран бүтээлчдийн уран сэтгэмж, өв соёлын мэдрэмж, дүрслэх урлагийн чадварыг илтгэсэн эдгээр зургууд нь үзэгчдэд гүн ухаан, уянга, бахархал зэрэг мэдрэмж төрүүлж байв.

Үзэсгэлэнд нийт 120 уран бүтээлч оролцож, 130 гаруй бүтээлээ дэлгэсэн байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёл урлагийн газар тус арга хэмжээг дэмжин оролцож байгаа юм.

“Монголын сайхан орон-2025” үзэсгэлэн нь үндэсний дүрслэх урлагийн уламжлал, орчин үеийн чиг хандлагыг харуулсан төдийгүй монгол уран бүтээлчдийн ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд 2025 оны долоодугаар сарын 24-нийг хүртэл үнэ төлбөргүй үзэх боломжтой.

You may also like

3 комментария

Кучу 10 июля, 2025 - 17:35

Маш сэтгэл татам! Тэд маш олон байдаг — зураг бүр нь түүхийг өгүүлж, таныг Монголын гүн гүнзгий соёлд хүргэдэг

Хариулах
Шинкур 10 июля, 2025 - 17:45

Энд зөвхөн өдөр тутмын амьдрал төдийгүй оюун санааны бүрэлдэхүүн хэсэг болох уламжлал, орчин үеийн хослол нь маш гайхалтай харагдаж байгаа нь надад таалагдаж байна

Хариулах
Карачар 10 июля, 2025 - 17:57

Уран бүтээлчид эртний хэв маяг, буддын шашны хээг орчин үеийн сэдэвт хэрхэн тохируулж байгаа нь сонирхолтой юм — энэ нь хуучин уламжлалд шинэ амьсгал оруулахтай адил юм

Хариулах

Сэтгэгдэл үлдээх