Нүүр хуудас Уран сайхан“Монголын соёлын өдрүүд” Тажикистанд амжилттай зохион байгуулагдлаа

“Монголын соёлын өдрүүд” Тажикистанд амжилттай зохион байгуулагдлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
2 комментария

2025 оны долдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ Душанбе хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү соёлын арга хэмжээний хүрээнд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” нэртэй бүрэн хэмжээний тоглолтоо Тажикистаны Сараддин Айны нэрэмжит Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулсан юм. Үүнээс гадна морин хуурын болон гэрэл зургийн үзэсгэлэнг соёлын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд зориулан дэлгэн үзүүллээ.

Тоглолтыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам үг хэлэхдээ:
“Монголчуудын сэтгэлгээ, амьдралын хэв маяг, домог түүхтэй салшгүй холбоотой амьд хөгжим хэмээн эрт дээр үеэс монгол гэрийн хойморт залран дээдлэгдэж ирсэн бидний үнэт өв морин хуурын хөг аялгуу нь Монголын төдийгүй дэлхийн олон тайзнаа эгшиглэж, соёлын элч болон түгэн дэлгэрч байна” хэмээн онцолсон юм.

Мөн тэрбээр энэхүү тоглолтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Тажикистан Улсын Соёлын яам болон найрсаг ард түмэнд Монгол Улсын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Каймиш 28 июля, 2025 - 16:29

Гадаад оронд монгол соёлоо сурталчилж байгаад баяртай байна. Ийм арга хэмжээ олон болоосой!

Хариулах
Ширин 28 июля, 2025 - 17:39

Тажик хүмүүс монгол урлаг, өв уламжлалыг үнэлж хүлээж авсан нь сайхан мэдээ байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх