Нүүр хуудас Үйл явдал ба зарМонголын “The MongolZ” баг Counter-Strike-ийн түүхэнд шинэ хуудас нээлээ

Монголын “The MongolZ” баг Counter-Strike-ийн түүхэнд шинэ хуудас нээлээ

нийтлэгч afoot1428
1 comment

АНУ-ын Остин хотод зохион байгуулагдсан “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд Монгол Улсын “The MongolZ” баг дэд байр эзэлж, зөвхөн Монгол төдийгүй Ази тивийн цахим спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

20 гаруй жил зохион байгуулагдаж буй Counter-Strike тоглоомын дэлхийн аварга шалгаруулах энэ тэмцээнд Азийн тав, Европын 16, Америк тивийн 11 баг өрсөлдсөнөөс манай улсын хоёр баг эрхээ авч оролцсон юм. Монголын “Chinggis Warriors” баг Хятадын багт ялагдаж, 25–27 дугаар байранд шалгарсан бол “The MongolZ” баг шилдэг наймд үлдэж, хасагдах шатанд цааш өрсөлдөх эрхээ авсан нь түүхэн амжилтын эхлэл байв.

Хасагдах шатанд:

  • Шөвгийн 8-д: FaZe Clan багийг хожив
  • Хагас шигшээ: Бразилын paiN Gaming багийг буулган авснаар
  • Финал: Францын дэлхийн чансааг тэргүүлэгч Team Vitality багтай тулсан

Финалын тоглолт Монголын цагаар 6 дугаар сарын 23-ны 03:30 цагт эхэлж, Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Ховд, Дархан зэрэг газруудад монголчууд бөөнөөрөө цуглан багаа дэмжсэн юм. “The MongolZ” баг эхний “map”-д 13:5-аар хожсон ч дараагийн хоёр “map”-д 4:13, 6:13-аар ялагдаж, эцэст нь мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэмцээний шагналын сан 1.25 сая ам.доллар байснаас:

  • Team Vitality: 500,000 ам.доллар
  • The MongolZ: 170,000 ам.доллар
  • Хагас шигшээгийн багууд: тус бүр 80,000 ам.доллар хүртжээ

«The MongolZ» багийн дундаж нас 20.8 бөгөөд тэмцээний турш:

  • Нэг тоглолтод 36 “frag” хийсэн амжилт
  • Нэг тоглолтод 53 үе тоглосон түүхэн дээд амжилт
  • Ази тивээс финалд шалгарсан анхны баг

Эдгээр нь зөвхөн багийн чадварыг илтгэхийн зэрэгцээ Монгол Улсыг дэлхийн цахим спортын тавцанд баттай таниулсан, бахархам амжилтууд боллоо.

Түүнчлэн финалын тоглолт Esports Charts-ийн мэдээллээр 1.776 сая үзэлт авч, “Counter-Strike”-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй тоглолтоор нэрлэгдээд байна. Монгол хэл дээрх шууд дамжуулалт ч мөн 100,000 гаруй хандалт авсан нь бас нэгэн дээд амжилт болов.

Ийнхүү Монголын баг зөвхөн медалийн тавцанд гарч зогсоогүй, дэлхий даяар анхаарлын төвд орж, цахим спортын ертөнцөд “MongolZ” хэмээх нэрийг мөнхөллөө. Энэхүү бахдам амжилтын ард багийн гол ивээн тэтгэгч 1xBet Монгол чухал үүрэг гүйцэтгэснийг мөн онцлох хэрэгтэй. Тус байгууллага нь Монголын цахим спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байгаа билээ.

You may also like

1 comment

Тубахана 23 июня, 2025 - 16:37

Монголз багийнхандаа спортын түүхэнд шинэ хуудас нээж байгаад баяр хүргэе

Хариулах

Сэтгэгдэл үлдээх