Нүүр хуудас УрлагМонголын залуу балетчид олон улсын тайзнаа ур чадвараа сориход бэлэн болжээ

Монголын залуу балетчид олон улсын тайзнаа ур чадвараа сориход бэлэн болжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын авьяаслаг залуу бүжигчид болох Г.Дөлгөөнням, Д.Хишиг нар БНХАУ-ын Ляонин хотноо зохион байгуулагдах Олон улсын балетын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор идэвхтэй бэлтгэж байна.

Эдгээр уран бүтээлчдийн бэлтгэлийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва болон Урлагийн гавьяат зүтгэлтэн, хүндэт профессор Н.Энхтуяа нар удирдан чиглүүлж байгаа бөгөөд тэд бүжигчдийн мэргэжлийн ур чадварыг ахиулахад онцгой анхаарч байна. Мөн Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Д.Алтанхуяг бүжигчдийн сэтгэлзүй болон уран бүтээлийн бэлтгэлд шууд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа юм.

Тус уралдаан нь дэлхийн шилдэг залуу балетчдын авьяас чадвараа сорьдог нэр хүндтэй олон улсын тайз бөгөөд Г.Дөлгөөнням, Д.Хишиг нарын оролцоо нь Монголын сонгодог урлагийг таниулах, бүжгийн урлагийн цар хүрээг дэлхийд түгээх чухал алхам болох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх