Ази тивийн уран бүтээлчдийг нэгтгэж, кино урлагаар дамжуулан эерэг өөрчлөлтийг дэмжих зорилготой Inspiring Asia бичил кино наадам энэ жил Монгол улсаас оролцогчдод нээлттэй болж байна. Энэхүү наадамд “Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд бүтээл хүлээн авах ажиллагаа эхэлжээ.
Хэн оролцох боломжтой вэ
Нийгмийн сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлэх хүсэлтэй хүн бүр оролцож болно. Үүнд уран бүтээлчид, их дээд сургуулийн оюутнууд, төрийн бус байгууллагууд багтана.
Ямар бүтээлээр оролцох вэ
Уралдаанд оролцогчид өгөгдсөн сэдвийн дагуу 2-7 минутын бичил кино бүтээж илгээх шаардлагатай.
Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа
2025 оны есдүгээр сарын 10
Сонгон шалгаруулалт
Оролцсон бүтээлүүдийг хоёр ангиллаар үнэлнэ.
Шилдэг бичил кино төрөлд бүх илгээсэн бүтээл оролцоно.
Шилдэг төсөл төрөлд бүтээлээр харуулсан залуусын сэтгэлзүйн эрүүл мэндийн чиглэлтэй нийгмийн санаачилгуудыг үнэлнэ.
Монгол улсаас ирсэн бүтээлүүд шууд бүсийн шатанд оролцох бөгөөд шалгарсан оролцогчид Сингапурт зохион байгуулагдах Гранд Финалд өрсөлдөнө. Оролцогчдын аялал, байрны зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцна.
Шагналын сан
Шилдэг бичил кино – 50 мянган ам.доллар
Шилдэг төсөл – 100 мянган ам.доллар
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Inspiring Mongolia цахим хуудсаас авах боломжтой. Энэ бол өөрчлөлт эхлүүлэх, нийгмийн асуудалд анхаарал хандуулах ховор боломж юм.
2 комментария
Энэ наадамд монголчууд анх удаа уригдан ирсэн нь үнэхээр гайхалтай! Дэлхийд авьяас чадвараа харуулах сайхан боломж
Залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн сэдэв маш чухал бөгөөд үүнийг богино хэмжээний киногоор онцолж байгаа нь сайн хэрэг