Монголын Кинотеатруудын Менежментийн Холбооноос Монголын уран бүтээлчдийн киноны нээлтийн үзэгчдийн тоо, долоо хоног, сар, улирлын нийт үзэгчдийн статистикийг тогтмол гаргаж, олон нийтэд мэдээлдэг.
Энэ удаа холбоо 2025 оны 9-р сарын 1-нд нээлтээ хийсэн “Дииииид” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл “Мөнгөний дүрэм” уран сайхны киноны эхний гурван өдрийн үзэгчдийн тоог зарлалаа. Нээлтийн гурван хоногт уг киног 11,282 үзэгч үзжээ.
Сонирхолтой богино хэмжээний бичлэгүүдийг сошиал хуудсаараа хүргэдэг “Дииииид” продакшны энэхүү анхны бүрэн хэмжээний киноны ерөнхий продюсероор Ж.Балжинням, найруулагчаар Э.Тодбаяр, Н.Болдбаатар нар ажилласан байна.