Сошиал орчинд богино хэмжээний хөгжилтэй бичлэгүүдээрээ олны танил болсон “ДиииииД” продакшны залуус энэ удаа дэлгэцийн бүтэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ. Тэдний шинэхэн уран бүтээл болох «Мөнгөний дүрэм» нэртэй уран сайхны кино ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн Монголын кинотеатруудаар албан ёсоор гарч эхэлнэ.
Киноны ерөнхий продюсероор Ж.Балжинням, ерөнхий найруулагчаар Э.Тодбаяр, Н.Болдбаатар нар ажилласан байна. Өмнө нь сошиал орчинд бүтээлүүдээ амжилттай түгээж байсан эдгээр уран бүтээлчдийн бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл хэрхэн үнэлэгдэж, үзэгчдийн сэтгэлд хүрэх нь сонирхол татаж байна.
2 комментария
Хөөх, TikTok хошин шогчид одоо кино хийж байна уу? Энэ нь тэдний бичлэг шиг инээдтэй байх болов уу гэж бодож байна
Яг 9-р сард — намрын сайхан эхлэл