Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан шинэ уран бүтээл — “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг энэ сарын 29-нд үзэгчдэд хүргэхээр болжээ.
Тус бүтээлийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, “Тоб Нобль Тур” ХХК болон “Дилав хутагт сан” хамтран бүтээсэн бөгөөд аравдугаар сарын 29, 30, 31-нд Завханд, харин арваннэгдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод “Корпорейт” зочид буудлын их танхимд тоглох юм.
Бүтээлийн агуулга
“Мөнхөд гэрэлтэх диваажин” нь хүний урьд төрөл, энэ нас, хойч үйлийн холбоо, мөн ухаан, сэтгэлийн эрчим хүч, энэрэл нигүүлсэл, ертөнцийг танин мэдэхийн утга учрыг илэрхийлжээ. Уран бүтээл нь төрөлх нутаг, хувь тавилангийн салшгүй холбоо болон мөнхийн оршихуйг “гэрэлт диваажин”-аар бэлгэдэн өгүүлдэг.
Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн
- Ерөнхий продюсер: С.Өлзийхишиг (“Топ Нобле Тур” ХХК)
- Жүжгийн зөвлөх: Дилав хутагт Данзанламэд
- Гүйцэтгэх продюсер: Г.Солонго /СТА/
- Зохиолч: Ч.Алтантүлхүүр (МЗЭ-ийн шагналт)
- Найруулагч, бүжиг дэглээч: Д.Баярбаатар /УГЗ/
- Хөгжмийн зохиолч: Б.Алтанхуяг /УГЗ/
- Зураачид: Т.Ганхуяг /УГЗ/, Т.Аянга /СТА/
Гол дүрүүд
- Дилав хутагт – М.Дэлгэрсайхан /СТА/
- Дилав хутагтын аав – Д.Ганбаатар /СТА/
- Дилав хутагтын ээж – А.Отгон /СТА/
- Чанкайши – С.Нямжав /СТА/
- Латтимор Оуэн – А.Цэрэнбалжир /СТА/
Бүжгийн олны хэсэгт П.Адъяадулам, П.Отгонжаргал, Г.Баасанжав, Т.Мишээл, Б.Чанцалмаа, О.Ганзаяа, Б.Отгонтөгс, жүжигчин Б.Ариунзаяа, Ө.Мөнхнасан нар оролцоно.
Техникийн баг
- Дууны техникч: А.Нямдэмбэрэл
- Гэрлийн техникч: Б.Мөнхжаргал /СТА/
- Тайзны эрхлэгч: В.Энхбаяр /СТА/
- Хувцас дизайнер: Ц.Уянга, Д.Байгалмаа
- Хөгжмийн найруулга: “Анир” студи
- Жүжгийн дууны үг: Ч.Алтантүлхүүр
- Ая: Б.Шарав (Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, УГЗ)
- Дуучин: Ч.Батцэнгэл
Хаана, хэзээ үзэх вэ
“Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжиг Завхан аймагт аравдугаар сарын 29, 30, 31-нд, харин нийслэлд арваннэгдүгээр сарын 22-нд үзэгчдийн хүртээл болно.